Thursday, May 10, 2012



                               ТУСГААР ТОГТНОЛ

Бараа нь л харагдаж хань болдог

уул шиг түшигтэй  буурал үедээ залбирч

Нэгэн он цагийнхандаа илгээх захидал




                                      САНАХАД ИЛҮҮДЭХГҮЙ


Өглөгийн дээд анхны номоо танд өргөн барьж байгаадаа баярлахын дээдээр баярлаж байна. ТУСГААР ТОГТНОЛ номоо сэтгэлээ яран байж бичлээ, сэтгэлээ уудлан байж бичлээ бас би яарч бичлээ. Энэ бол миний өнгө. Амин захиасны минь хэлтэрхий учраас тогтуун уншаасай гэж хүсье.
Сайхан Монгол орныхоо төлөө хамтдаа сэргэн мандацгаая.

 
Бодол хуваалцах номын өмнөтгөлд...

Шуугиан дуулиант он цаг дор амьдарч байгаа бид зөвхөн оюуны гэрэл гэгээг тэсч ядан хүсч байна. Хүслийн хариу бөөнөөрөө хүссэн болгоныг авчирдаг тохиолдол орчлонд даанч үгүй аж...
Бодол сэтгэлгээний хүслийг хангахын хамгийн "Оргил" анхдагч нь ном болой... Номын хурим дэлгэрэхийн цагт дээд хүслийн үүд нээгдэж, оюуны хурын "анхилам" салхи сэвэлзэх ажаам.
Энэ Монголынхоо төлөө хэд нь сэтгэл өвдөн шаналж хэд нь хэнэггүйхэн яваа билээ... гээд бодоход бурууд хэлтийсэн тэнцвэргүй тоо гарна.
"Сэргэн Мандалт" Группын Ерөнхийлөгч
Б.Төмөрчулууны бичсэн энэ бэсрэг агаад сэрэл мэдрэмжийн ном цэвэршүүлсэн "Бодлын жин" юм байна.
 Бизнесменүүдийг суу заль — хэмээх том хам шинжит үгийн сүүлийн үгэнд нь тааруулж хэмжих дуртай хүмүүс буй... Гэтэл ухаалаг сэргэлэн авхаалжтай. оюунлаг зарим нь тийм биш аж.
Эх орныхоо төлөө элэг хатан шаналсан сэтгэлээ дэлгэсэн ном нь Монголоо гэсэн хүн бүхний сэтгэлийн хоймор хий-морь хоёрт хүртэх нь мэдээж...
Бидний ихэнх маань бусдаас илүү сэтгэхийн тулд бус. Бусдаас юухнаар ч болов илүү байхыг чухалчилж байгааг харахад харуусалтай байна.
Бизнесийн ертөнц бол гэрэл сүүдэр орчсон, бие тархи тарчлаасан хэцүү орон зай... Энэ их ажлынхаа хажуугаар ном туурвиж яваад нь, өөрөөсөө илүү эх орныхоо алдаа оноо хоёрт нь баярлаж, гуньж чаддаг "Том" бизнесмен бас байдаг шүү гэдгийг Төмөрчулуун нотлож байна.
Ном үргэлжилнэ. Төмөрчулуун төрөө түшиж, түмнээ хайрлаж үргэлжилнэ.
                                                          
 Төрийн шагналт. Ардын уран зохиолч,
                         Соёлын гавъяат зүтгэлтэн.      Бавуугийн Лхагвасүрэн







“АМИН САНАА”


Мэдээж би монгол хүн. Монгол монголдоо бүр баруун аймгийн хүү. Миний гарал үүсэлд Уншигч та бүү эргэлзээрэй. Танаас энийг л шуудхан хүсье.
          Эдүгээ   үед   гарал   үүслийн   хувьд эргэлзээ төрүүлэгч эрхэмүүд байдгийг та бид үгүйсгэхгүй. Ингээд   амин   санаагаа   уншигч   та нартайгаа хуваалцах цуврал бяцхан номын анхны "эх баригч” танд баярласнаа илэрхийлье.
Бүх насаараа суралцаж, сурсан үнэ цэнэтэй зүйлийг бусдад сэтгэл харамгүй хуваалцах шиг аз завшаан ховорхон. Ингээд бодохоор эрдэмтэн мэргэд, зохиолчид, улс төр, бизнесийн зүтгэлтнүүдэд баярлаад баршгүй. Миний бие чарлаж төрөхөд социализм л хүлээж авсан. Аав жолооч, ээж асрагч. Хүнд тусархуу хүмүүжилтэй сайн хүн болох, онц сурах л үүрэгтэй. Сатаарах зүйл,  саар хоёр нь  хомс, сайн саар хоёр нь их ялгаатай байсан юм шиг ээ.   
 Миний амьдралын зорилтыг ингээд л намайг төрөхөд тодорхойлоод бэлэн хийчихсэн байжээ. Нэг сая гаруй хүн амьдарч байсан хөв хөх тэнгэр, сэмжин цагаан үүл,торго шиг нягт, хивс шиг эрээн, нов ногоон зүлэг, хамар цоргим цэнгэг агаар, хангал сургасан эрэмгий  Монгол  эр, эелдэг зөөлөн инээд алдасхийсэн цэвэр ичимтгий Монгол эмэгтэй, хүнлэг эв нэгдэлтэй тусархуу, шаргуу хүмүүсийн ийм л эх орон намайг алган дээрээ тосож авлаа даа.
   Цэмцгэр тунгалаг нийгэмд нэгэнт хүн төрлөө олоод төрсөн болохоор муу зуршилд өөрөө дурлахгүй л бол аяндаа л биологийн шалгарлаар өсөж том болоод эрийн цээнд хүрч аав ээж, элгэн садан, үе тэнгийнхэндээ баяр баясал авчирдаг нь эрдэнэт хүмүүний ёс. Энд нэг зүйлийг цухас дурьдахад илүүдэхгүй.


Олон зүйлд сатаарах нь тархи халаадаг.
Муу зуршил, буруу зан үйл, муу муухай юм, сайныг бодоход халдвар түгээгч байдгийг бодолцоорой. Нөхөөсний муугаар даарч, Нөхрийн муугаар дорддог гэдэг шүү дээ ухаант ард минь ээ.
Мууд соронз мэт татагдах биш, Сайн бэрх хоёрт ойрхон байж түншлэхсэн. Энэ цэцэг цэврүү шиг идэрмэг насны минь томоос том олз бол бичиг үсэгт бүрэн тайлагдаж, дэлхийг ч уншихад бэлэн болсон явдал. Идрийн жавхаатай насан дээрээ л хөдөлмөрт чанагдаж эрдэм сураад аваасай билээ.
Аав ээж, ах дүүс, анд найз нар бүгд л сайн сайхны зөв яриаг ам булаацалдан ярилцаж, хөгжүүлж дэлгэрүүлдэг байлаа. ШБОС, тэргүүн туршлага, социалист уралдаан гээд л урсаж гарна. Өөрөөр хэлбэл миний эргэн тойронд сайн энергийн урсгал орчиж, хүрээлэн буй орчин аяндаа сайжрах төлөв байдлын төлөө бэлэн байсан. Одоо л би амин санаагаа цухуйлгах гэхэд үүр хаяарах мэт.Тэр үед өмсөж зүүх, идэж уух тоо хязгаартай байсан цаг. Эд баялаг юмсаар нэр төрөл цөөтэй байсан ч өег байдаг байсан юмаа. Ер нь эд юмсаар дутуу байсны буруу гэж нэг ч байхгүй байх. Эд баялгийн дарлалд байснаас, эзгүй хээрийн эзэн болж тархиа цэнэглэж суух ч мөн гоё доо. Өег гэдэг нь Эх орон минь мөнх юм шиг, Энэ дэлхийд ганцаархнаа юм шиг, ээж аав, ах дүүс үргэлж хамт байх юм шиг, дутуу юмгүй, хүслийн ертөнцийн баялаг эзэн нь юм шиг санагддаг байж... Хүн төрөлхтний гэнэн зангийн илрэл юм даа. Юу нь буруу байхав дээ. Гэнэн байх нь амьдралд хөл тавих анхны алхам, анхны А үсэг. Мэдээж би энэ мянганы хүн, хорь, хорин нэгдүгээр зуунд дамжин амьдарч буй эр хүний хувьд нүдээр харснаа үнэнд тооцож, шал өөр шалгууртай хоёр өөр нийгмийн нэгээс нь нөгөө рүү нь гулсах жамаар амьдарч буй минь маргашгүй үнээн. 


                                       Тархиа байнга хөргөж бай.
Хоёр зуун дамжиж идэрмэг насаа элээсэн хүмүүний өгүүлэл, бодол санаа, уншигч танд тус болно, лав гай болохгүй. Өсөх идэр нас минь тунгалаг орчныг нүдэнд минь харуулж өсгөсөн болохоор бидний үеийнхэн зөөлөн, уяхан эд эсийн үргэлжлэл байсан. Далайн усанд дураараа эрхэлж буй зүсэн зүйлийн лусын амьтдыг амьдаар нь буцлам халуун усанд чанаж идэхийг харж өссөнгүй.
Малын зэлэн дээр бүлээн сүү ууж өслөө. Төрсөн бүхэн үрждэг, амьд байгалийн эрхэмсэг шалгарлыг өөрийн нүдээр харж Миний хэнз хурга, Алагч гүүний  унага, Өнчин цагаан ботго, Өнчин хүүгийн цадиг, “Маамуу нааш ир” зэрэг булбарай алаг үрсийн тухай магтаалын дээдийг сонсож, чихний минь бөглөөс гарсан юм. Хайр гэрэлтсэн ижийнхээ инээмсэглэлд хөтлөгдөж, ханхар сайхан аавынхаа харцанд хайрлагдаж, эргэн тойрондоо халуун сэтгэл, хайраар бүүвэйлэгдэж өссөн. Энэхүү бичээд байгаа хайр энэрэлийг нийгмээс, номноос, үлгэр дууриаллаас олж авдаг байж. Ганцхан миний л аав ээж гэрэлтээд байдаг юм бишээ. Нийгмээрээ сайхан байж, нийтээрээ гэгээрэх тэмүүлэлтэй байлаа. Их асрахуйн үрийг гээж биш өвлөх учиртай шүү. Туулсан замаас,  цуглуулсан бүхнээс Төрийн ачлах хайрцагны бодлого элгэн тараг шиг бүрэлдэх болно.
Хүнийг дээр, доор алаг үзэхгүй. Удирдах хүн удирдсан шиг удирддаг, үлгэр жишээ байсаан.
Сургуулийн бүх насны хүүхэд ижилхэн цэвэр хувцаслана. Амьтны алаг үрсийг алагчлана гэдэг муу ёр. Бие биедээ тусархуу, эрдмийн багшаа эрхэмлэн дээдлэнэ, ачийг үл мартах жам ёстой. Зуны амралтыг зорилготой болгож. Монголоо танин мэдэхэд зориулж, Монголынхоо сайн сайхныг бахархан бишрэхэд бүрэн зориулахсандаа Монгол ахан дүүс минь ээ. 



  Хүрээлж буй орчны төлөв байдлыг бэлэн байлгах ёстой.
Бид ер нь Монголоо судлах нь бүү хэл энэ тухай тун бага ярьсан байх шүү. Бид Эрээн хотын тухай яриад л байвал дэлхий биднийг мартана. Дэлхийн тухай л ярьж Дэлхийд гайхуулах юмсаа олж харж байж л Дэлхийд тоогдоно доо.
Өөрийн эх орноо бүрэн эзэмдэж, толинд харж байгаа юм шиг тодорхой болгож авч байж,бусадтай өрсөлдөх давуу сул талаа сайн мэдэрч амьдрах нь зөвөөс зөв, тодорхойгоос тодорхой, эргэлзээ байхгүй зүйл. Наад захын давуу тал мал аж ахуйн орон юм бол мах сүү цагаан идээгээ элбэг байлгахсан. Элбэгжээд ирэхээр хямд байх нь зах зээлийн жам. Жам  юмыг зориуд будилуулж болох уу? Өглөө эртлэн босож хөл нүцгэн алхсан  хүн өвсний шүүдрийн ариун тунгалагыг мэдэрнэ. Мөнх цасан оргилтой уулсынхаа бэлд арцны анхилуун үнэр авсан Монгол хүн бэл уруудахдаа хосоор ургасан Вансэмбэрүүг харж нэг зог тусна, буугаад ирснээ урсгал усаа харж нэг тунгалагшина.
Усан тойром шалбааг дээр энхрийллийн дээд эрхэм ургамал Бадамлянхуа Цэгрэмбэ ургасныг хараад бас нэг зог тусна.
Ингээд л яахын аргагүй, яах ийхийн зуур ямар их хувь заяагаар энэ Монгол  орныхоо эзэн нь болж төрвөө хэмээн уулга алдана даа. Харамлахад ч багадмаар зүүд нойрны минь мөнхийн дуудлага Монгол эх орон минь.
 Энгүй талд нь дураараа бэлчих таван хошуу мал сүрэгтэй, сүрлэг уулсад минь ханьсах жигүүртэн шувууд, ан араатан, амьтад, зэрэглээт говийг чимсэн, хулан, тахь, зээр, хавтгай, мазаалай, бөхөнгийн сүрэг. Ийм тансаг  мэдрэмж төрүүлдэг бичихэд хүртэл урсаад үргэлжлээд байдаг мөнхийн хувилгаан эх орон хэнийх вэ?
Минийх, Уншигч таных, өөр хэнийх ч биш. 
Шавар шалбаагнаас өөртөө  хумхын тоос ч тогтоохгүйгээр ид шидийг үзүүлж ургасан Бадамлянхуаг бас дотоод буяны сэтгэлийн үйлийн үрийн амьд гэрчийг хөх толбот Монголчуудын хонин бор нүдэнд л харж  өслөө.
Дэлхийн дээдэс дээд хангай, Хурмастын 33 тэнгэр, Газрын хэвлийн 72 эзэн, 1000 бурхадын мэдэлд бүрэн эрхшээгдсэн алт, мөнгө, зэс, оюу эрдэнэсийн тухай бичих нь бүү хэл дурьдахаас хайрлам санагдаж, хүн хайртай зүйлийнхээ тухай 
дотроо ярьдгийг бас бясалгаж дээдэлдгийг мэдэрнэм. Монголынхоо тухай ярьж бясалгавал их гэгээрнэ. Одоо л бидэнд, уншигч таньд нэгэн зүйл тодрон тодорсоор өөрийг тань эзэмдээд авах болноо. Тэр юу вэ?
Тэр бол ТУСГААР ТОГТНОЛ.
Юугаар ч сольшгүй, зүйрлэшгүй, харьцуулашгүй нандин эрдэнэ амь амьсгал хоёр минь. Үлгэр домог мэт энхжингийн Монгол орныг олж төрсөн дэлгэр хувь заяатай хүмүүс яах аргагүй Монголчууд бид.
Энхжингийн орны загварыг Төв аймгийн Борнуур сум орох засмал замаас холгүй (6 км) явж Аглагийн  хийдэд  очиж нэг үзээрэй.
90-ээд онд нийгэм маань донсолсон. Сайн талруугаа, нээлттэй талруугаа, боломж бололцоотой талруугаа, дэлхийрүү чиглэж нээгдсэн. Эдүгээ 20 гаруй хавартай учирч, тэр үед төрсөн үр сад минь 20 гарч, 18 настай байсан охид хөвгүүд минь 40 шүргэж байхад донсолсоор будилсаар учраа нэг л олохгүй байна уу даа. Залуусын минь оюун санаа саруулаараа л байна. Залуусаа л дэлхийд нээж, Ухах юмаа багасгаж, үйлдвэрлэх юмаа базаамаар байна. Томоос том хожоо бол залуусаа хэрсүү суулгаж тамиртай болгож авах. Яах ийхийн зуур лиценз хэмээх нэрээр тусгаар бүрэн бүтэн улсын минь цоожийг хэний ч зөвшөөрөлгүйгээр онгойлгож ороод дураараа тонгочиж гарлаа даа.
Лиценз бол эрхтэн дархтан, эрх мэдэлтний баруун солгойгүй гар л гэсэн үг. Албан тушаалыг яргуйтай адилтгавал яргуй хөөсөн ямаа шиг нөхөд лицензийг эзэмшихийн төлөө өдөр шөнөгүй хөөцөлдөж байна. Цаас, тамга, гарын үсэг гэж бүү ойлгоорой, андуу бүү бодоорой. Таны тунамал ухаанд ч ЛИЦЕНЗ бол ТУСГААР ТОГТНОЛ-ыг минь тогшсон санамсаргүй юм шиг бодол төрүүлсэн их үймээний эхлэл. Үймж болохгүй. Бяслаг шиг нягтрах ёстой шүү!
Яг АМИН САНАА-гаа тэрлэж суухад миний эх орон ЭНД ТЭНД ХӨГЛӨРСӨН, ЭМХ ЗАМБАРААГҮЙ, ГҮЙЛГЭЭГҮЙ БАРАА шиг нүдэнд минь дүрслэгдэж байна. Уншигч таныг ч, намайг ч санаа алдахад хүргэж байна... Санаа нэг алдчихаад цааш нь бичнээ. Санаа алдах бүрийд  ТУСГААР ТОГТНОЛ минь улам бэхжтүгэй. Сэтгэлийн тангараг юм даа.Туурга тусгаар тогтносон улсын лус савдагийн мэдэлд бүрэн эрхшээгдсэн эрднэсийн агуулахын цоожийг хэн онгойлгов. АМИН САНАА өвөртлөөгүй гадныхан, харийнхан, хүний хүн онгойлгосон. Та лав онгойлгоогүй.  Хүний хүн  шиг санаа өвөртлөгсөд эрдэнэсийн агуулахын цоожийг лиценз хэмээх хуйвалдааны түлхүүр тааруулж онгойлгоод онгичиж байна. Тэдэнд зуучлан эсвэл өөрсдөө шунан дурлагсад хувийн эрх ашгаа бузар аргаар борлуулдаг хүний оюун эрэмдэг загварууд онгойлгосон. Хүн төрөлхтөний хэрэглээний амь тасрах үед гаргаж хэрэглэх амин  зүйлээ үмх хоол, урж тасдах хувцас өнөө маргаашийн урсгал хэрэглээний төлөө зарцуулдаггүй юм байнаа. Харин Улаанбаатар хотыг тэвчээр баатар,  иргэнийг “Азийн цагаан дагина” хотын дэлхийн оюунт хүн болгоход ээлж дараатайгаар учир начиртайгаар  зориулж болох юм.
Гэхдээ өөрсдөө юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг, эзэн хүний өөриймсөг сэтгэлээр хойч үеийнхээ сайн сайхны төлөө  эхийн хайраар ургуулсан бодлоготойгоор зориулах ёстой. Монгол орноо Монгол хүнээ тамир суулгахад зориулахсан. Уул уурхайн мөнгө урвадаг, үндэсний үйлдвэрлэлийн мөнгө арвиждаг.  
АМИН САНАА улам цэцэглэн бадамлах болноо.
-Уншигч та өглөө эртлэн босоход тань маргааш чинь өндийж инээдэг юм. Хааяа ч бол үүр цайхыг мэдрээч. Дэндүү дэндүү даан ч гоё мэдрэмж. Цайны дээжийг аягалан барьдаг ханийн тань инээмсэглэл, сургууль цэцэрлэгтээ яаран цагтай уралдах алаг үрийн чинь догдлол дээр ТУСГААР ТОГТНОЛ байдаг юм.Энэхүү бичсэн номыг минь түгтуун тайван хичээнгүйлэн уншсан оюунт дүгнэлтийн тань мэргэн шийдвэр дээр ТУСГААР ТОГТНОЛ байрладаг юм.
Монголоо гэх бардамнал АМИН САНАА-ны тань угт мөнх хадгалагдаж, тайвнаар тасрахгүйн билэгдэл, үргэлжлэл болон урссаар Монгол инээмсэглэлийн чинь чинад үнэн ТУСГААР ТОГТНОЛ-оо цааш нь бичье. Хирийн юм санаанд нь таарахгүй Аав Ээж ахмад буурал үеийн минь өнөө үеийнхэнийг голох, сайнд хүргэх сэтгэлийн тэнхээний ачлагын уяаны эрчим дээр ТУСГААР ТОГТНОЛ минь эрчлэгдэнэ. Хүйтний эрч нь өвгөд дээдсийн минь чалхыг санагдуулж, сэлхэрсэн зовхиндоо нулимас унагасан миний ээжийн, их хүйтрэлийг ажрахгүй инээсэн хаш  цагаан шүдний ирмэг дээр ТУСГААР ТОГТНОЛ минь өвлөгдөн хадгалагдана. Хүний халуун орноос ирэхэд хог нь хүртэл сэргэлэн санагддаг их өөриймсөг сэтгэлийн минь дулаахан үгэнд минь ТУСГААР ТОГТНОЛ хорогдоно.
Гадны зочны, их хүйтэнд бээрэн бөөцийж хамар нь улайж амьсгаадан алхахын мөчид хөх өнгийн хурган дотортой Монгол дээл өмссөн нилээд ахимаг эгчийн тачигнан инээж, цоглог алхаад зөрөх торгон агшины зөрлөг дээр ТУСГААР ТОГТНОЛ минь байдаг юм. Замбуулин хорвоогийн хайран дээр учралт
хүмүүний заяа төөргөөр үрс минь  болоод төрчихсөн нялх үрсийн минь ход ход инээд, шулганаан дээр ТУСГААР ТОГТНОЛ минь мөнх оршиг! Хожуу гэмших юм бүхнийг урьдаж таахын аргагүй их ухаарлын алдаа онооны оньсон түлхүүрийг олж нэг гээж нэг яваа залуу халуун насны эргэж ирэхгүй эрчимт урсгалын толион дээр ТУСГААР ТОГТНОЛ гялалзаж байдаг юм. Зөн билгийн далдын совингийн ид шидээр сэтгэл зүрхэнд минь  уяатай байдаг ТУСГААР ТОГТНОЛ алхам тутам, гишгэгдэл бүрдээ тунхаглаж, зарлаж баталгаажуулж, үеийн үед үргэлжлүүлэх л үлдлээ дээ! Сэтгэл дотроо, босгох ТУСГААР ТОГТНОЛ-ын цагаан хэрэмний тань хана үеэс үед зузаарч байг. мэргэн уншигчид минь ээ!


Юуны өмнө амьтайгаа байцгаая


Эрхэмийн эрхэм өвгөд дээдэс минь ээлжлэх дөрвөн улирлын дунд  ган зуд, байгалийн эрхшээлд бүрэн автахгүй байх амьдралын эрүүл орчинг бидэнд өвлүүлжээ. Үүнтэй маргалдах хүн гарахгүй. Далайн хар шуурга, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, үер ус, газрын тосны бохирдолт гээд гай гамшгийн гал голомтоос нилээд хол амгалан газар нутаг, лус савдаг заяасан нь ёстой л мөнх тэнгэрийн хишиг гэлтэй. Гэхдээ аливаа гэнэтийн тохиолдолд бид бэлтгэл муутай... Үүлэн чөлөөний нарны гучин минутын үерт бид хир бэлтгэлтэйгээ харуулж байсан түүхийг мартмааргүй байна. Одоо нэгэнт дэлхийд бий болоод байгаа, бидний үзсэн, харсан, дуулсан айдас сүйрэл холоос хол, далдаас далдуур болж байгаад бид АМЬТАЙГАА БАЙЦГААЯ л гэж хэлмээр, бичмээр санагдана. Юм юмруу үсчихгүйгээр дэлхийн 200 гаруй орон бүхэнлүү савчаад байхгүйгээр эхлээд хоёр хөрштэйгөө ажилласан шиг ажиллаж, өгч авсан шиг өгч авалцаж, сурах юмаа сурсан шиг сурч авмаар байна.Гай гамшгийн гал голомтоос нилээд хол амгалан газар нутаг минь. Монголчууд бидний байгаа түвшингээ мэддэггүй, мэдэрдэггүй сул талаа больмоор байна. Давуу талаа эртхэн олж хармаар байна. Ямар цэвэр цэмцгэр улс билээ бид чинь. Олж авсан сайн юмаа гээх биш улам батжуулаад баймаар. Олон сайн зүйлээ гээх юм бол муу юм нь сайн болчих гээд байдаг юм бишүү. Худлаа зүйлийг зуу дахин давтахад үнэн болно гэдэг аймшгийн яриаг анх сонсоод л байдал бишдэж байгааг олон түмэн мэдэрсэн. Монгол хүн ч их мэдрэмж сайтай буюу техникээр бол маш өндөр нарийвчлалтай High tech full option юмаа. Хүний хэлсэн, бичсэн үгний өө андахгүй. Ийм мэдрэмжийг үүцлэгдсэн нандин генийн мэдээллийн сангийн ач буян гэхээс өөр юу гэж тайлбарлах юм билээ. Монгол  хонины хургыг андуурна гэж байхгүй. Ямар ч тайлбар хэрэггүй, эргэлзээгүй зүйл бол Монгол хүний өөрийнх нь зөн совин мэдрэмж болой. Хааяа нэг мэдрэмж алдсаны засал болгож даруй засах, залруулах зүйлийн талаар саналаа хэлье. Хүний хуучин хувцас өмсдөггүй шүү дээ Чингисийн үр сад минь. Гэтэл комиссын бараа бөөнддөг, зардаг борлуулдаг хуучин хувцасны сүлжээ үүслээ. Солонгосын хуучин хувцас, эд бараа, эксел, аксент, элентра машиныг амьдралынхаа үндсэн зорилго болгодог бүхэл бүтэн давхарга үүссэн байна шүү дээ. Эдний буруу огтхон ч бишээ. Харин ч баяр хүргэх ёстой. Шөнийн 02.00 цагаас үүрийн 05.00 цаг хүртэл хуучин машины сэлбэгийг бөөнөөр зарж байна. 
Өдөр нь цагаа алдахгүй жижиглэнгээр худалдах гэж тэр.  2.5 саяулханаа байж ингэж бажигадаж байж ирээдүйд Монголын үр сад маш олон болоход яах болж байна аа. Үүнийг хууль эрхзүйн хувьд таслан зогсоо. 
Ирээдүйд үүнийг бүү сонсго, бүү үзүүл. Энэ их хүчийг зөв зохион байгуулж үндэсний үйлдвэрлэлд чиглүүл.
За жаахан цаашлаад идэж уух зүйлрүүгээ оръё. Өнөөдөр Монголд гурван цаг орчсоор байна. Бие биедээ сайныг өвлүүлэх гэж гурван цагийн тухай хүмүүс бичдэг. Түүнээс биш зөрчлийн бай болгоод өнгөрснийг хогийн тантан болгож хүн төрөлхтөн хөгжлийн хандлагаа тодорхойлоогүй л байна. Дөнгөж сая Герман улсад хэд хэдэн хотоор ажлын шугамаар яваад ирлээ. Бүх зүйл яг л эрэмбэлэгдэн жин тан болсон л харагдаж байна. Автобусанд суухдаа 80- аад  оны Дарханчууд шиг оочирлоод л орж байна. Тэнд улайрсан дайралт нүдэнд харагдахгүй байна. Нүдийг минь өөр зүйлээр арчиж байгаа юм шиг сэтгэгдэл төрснөө нуугаад яахав. Нүдийг байнга муу зүйл харахад зориулаад баймааргүй юм шиг ээ. Зөвхөн нүдний шалгуураар л төрийн ажлыг дүгнээд байгаа нууцын нууц туршлага Германд харагдаад байна. Нийгэмд нэг л өө сэв харагдвал тэр чиглэлийн төрийн байгууллага олон түмэнд гологдож байна гэж дүгнэхэд юу нь буруу байхав. Яахаараа буурал үе минь гавъяаныхаа амралтын  мөнгийг оочирлож авах естой гэж. Халуун цай кофегоор дайлуулаад цэвэрхэн дугтуйтай танд баярласны төлөө гээд залуу үе нь инээгээд өгөх мөнгө шүү уншигч минь ээ. Энд маш өчүүхэн зүйл Хүндлэл дутаад байна. Ухаан дутаад байна. Нөгөө их банкны карт март орчин үеийн үйлчилгээ хаана явна вэ?
Аав, ээж, өвөө, эмээ нар минь хоолоо өөрсдөө хийж рашаална гэж аминчлан захидаг биш билүү. Биенд таарсан зохилтой цэвэр цэмцгэр, дулаан хувцас, ү шимтэй рашаанлаг хоол хүнс хоёр амьтайгаа байх эхний алхам. Хүн эхлээд зөв алхчихвал л болох нь тэр гэж амьдралын мөн чанарын үнэн үгийг  үлдээе. Энэхүү үнэн үгийг бие биендээ өдөр бүр шал дэмий месежийн оронд явуулдаг байя. Бие биендээ санамсар бэлэглэсэн месеж л илгээе. Бусдыг тэвч. Хүнээр юмаа бэлтгүүлж, хүний гараар бэлтгэсэн бэлэн хоол идэх чинь ёс бус гэдэггүй билүү. Идэж уух, өмсөж зүүх энэ 2 гол юмаа яс ойлгоод амьтайгаа болоод л авмаар байна даа. Комиссын бараа өмссөн, хүний гараар хийсэн хийжүүлсэн ундаа мэтийн хүнийрхүү хүнс хэрэглэсэн өнгө зүс муутайхан, идэш тэвээрэг зохимжгүй. Гундуухан байгаа нь хэний төлөө бид өөрсдийгөө зориулна вэ?  Бусдын зах зээлийг дэлгэрүүлж өөрсдийгөө үрээд байгаа юм. Цагаан идээ цагаан шүд ховордож болохгүй. Зөөлөн зүйл идээд байвал шүд суларч өнгөө алддаг.
Бид алийн болгон өнөө маргаашаа аргацаасан хэрэглээнийхээ төлөө Эрээн рүү цувж, өрөөл хүний илчийг нь авсан хуучин хувцас өмсөж явах вэ дээ Таван хошуу малын үр шимээр шимт хоол хүнсээ хийж, түүхий эдээр нь гоёлын хувцсаа хийж, малаас амьсгалаас бусдыг нь ашигламаар. 
Малын сархинагаар мөнгөний түрийвч хийхэд 100 ам доллар шүү дээ. 5 сая хонины сархинагаар 500 сая ам долларын орлого олноо доо. Тэр таван цул гээч алтан хүнс байна. Уушиг идэхээ болихоор иоджуулсан гурил хийгээд байгаа юм. Хонины сангарцаг далан давхар гээд бод доо Монгол хүн таван цулаа идэж, шинэ шөлөө уусаар өөрсдийн хийцийн хувцсаа өмссөөр хэзээ ч оюуны хомсдолд орж байгаагүй.  Олох эдийн засгийг өөрсдөө алдаад байна. Ийм амьдралын хэвшлийг оюуны хомсдолтой гэж үзвэл, залуу үе эндүүрвэл Бямбын Ренчин, Цэндийн Дамдинсүрэн, Дашдоржийн Нацагдорж  Юмжаагийн Цэдэнбал, Ойрдын Галдан бошигт, Их мэргэн Занабазар гуай гээд Монгол хүний сор хүмүүс юу болох вэ? Дараагийн нэг зөрчигдөөд байгаа санаа зовоосон асуудал бол цэвэр цэмцгэрийн тухай... Хоосон хоосон ч цэвэр цэмцгэр бай гэдэг биш билүү. Холивол хог ялгавал баялаг гэдэгсэн. Өдөрт гурав хооллоод Савыг нь хаяад байдаг.Гутлаа тослодоггүй. Орой үдэш бүр шахуу адууны гашуун шээс шиг шар айргийг гудраад л, хэл амаа олохгүй бие биенийхээ аманд орчих гээд л уралдаад, шүлсээ үсчүүлээд л яриад байдаг юу болж байна аа? Шөнийн амьдралын хэв маягийг Нарлаг Монголд нутагшуулж болмооргүй санагдах юм.
Ухаант олон минь ээ. Амралтын алтан цагаараа маргаашдаа бэлдэхийн оронд өөрсдийгөө үрж оройжингоо хооллохоо хааяа ч болов болимоор доо. Бүх юм цаг хугацаатай. Хоол идэх ч бас хамаатай. Цэвэр цэмцгэрийг эрхэмлэн сурахаас өөр гарц байхгүй. Бид чинь хоолоо цэвэр идэх, эрүүл хүнс хэрэглэх, цэвэр зүйл ярих, бичих, цэвэрхэн хувцаслах, таарч тохирсон хувцас өмсөх, өөрийгөө өөд татах сайн нөхөртэй үерхэх, өөрийн амьдрал ахуйд үр дүнгээ өгсөн зүйлээ бусдад харамгүй хэлж өгдөг ноелог уламжлалтай халуун сэтгэлтэй гал шиг хүмүүс шүү дээ. Гадны Хятад, Япон, Солонгосын аль нь ч мэдэгдэхгүй ханз үсгээр бичсэн заавартай эмийн зүйл хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнийг магтаад зарж байгаа Монгол хүнийг юу гэхэв ээ. Энэ бол бохирдол. Амьтайгаа байх амьдралын гол зарчмын нэг бохир зүйл юу болох талаар мэддэг байх. Цэцэн мэдрэмжтэй байх нь тэнүүн сэтгэлийн тусгал.
Архи тамхи хэрэглэдэггүй. 


Бохир орчинд удаан тогтдоггүй байж өөрөө үлгэр жишээ байх ...
Болхи бүдүүлэг бохир зүйлээс нэлээд зайдуу явахыг бас л өвгөд дээдэс минь хэлээд өгсөн байхад бид бүр муу бүхнээс хол байх нь бүү хэл ханьсаж айлсаад садан төрөлсөөд байдаг.
 Юу гэнэ вэ? 40 хүрээд дөнгөж амс- идрийн жавхаатай насандаа чөтгөрийн ундаа амсуулах нь. 40 хүрсэн эр Дөрөө даасан ат гэдэг шүү дээ. 50 хүрээд тавьж уу гэнээ. Энэ бол тамирын нас. Тамирын насыг чөтгөр шулмасын зүйлд зориулдаггүй юм. Эх орондоо ээж аавдаа  үр хүүхэддээ зориулъя. 60 хүрээд жаргаж уу гэнэ. Энэ бол жаргалын эхлэх цэг. Дэлхийг боддог, алсыг харуулддаг насандаа архины дэргэд байх юм гэнэ.
Бас цаашлаад юу гэнээ:
Эмэгтэй хүн урт үстэй богино ухаантай . Энэ үг худалчийн үг. Гаднаас бүү сонс. Дайсны үг сонсож дамжуулж биш ухаант ардынхаа зүйр цэцэн үгсээр ундаалж амьтайгаа явцгаая.
Улс орноо орчин тойрноо гял цал болгомоор...
Бохир болхи хоёроос нэлээд зайдуу баймаар байна. Ямартаа ил уурхай шиг Улаанбаатар хотыг савандаж угаахсан гэж ярилцлага өгөх вэ дээ. Үүнийг хийж чадвал өвгөд дээдсийн сургаал биелэх баяр болой. Бохир болхи хоёрт дасал болвол нүд чинь бүрэлздэг. Цэвэр цэмцгэр хэрсүү хоёрт ойр байвал нүд чинь гялалздаг болно. Унтахаа багасгаж юуны өмнө ариун амьсгаатай байцгаая. Уншигч танийг юуны өмнө амьтайгаа байцгаая хэмээн энэхүү бяцхан бодролыг минь улам баяжуулж дэлгэрүүлж, сэргэн мандуулж амьдрал ахуй ажил төрөлдөө ялимгүй ч болов нэмэр болгоосой гэж бодлоо. Аав минь, ээж минь гэж бодон эрдэнэт хүмүүний үргэлжлэл энэ хорвоогийн дуусашгүй дурсамжтай дурдатгалаас өөрөө уншиж, өөрийгөө дүүргэж номны хуудас бүрийг тогтоон уншсан таньд юуны өмнө амьтайгаа байцгаая гэж амин санаагаа дэлгэв. 
Танаас олон сайхан зүйл урсаж, 
Сайны дээд байж 
Саарын дайсан болог  


Ганц нэгээрээ биш Нийгмээрээ хожиж холын бодолтой явцгаая.

Бид чинь цаас үйлдвэрлэдэггүй биз дээ. Үгүй. Ямар их цаас хэрэглэдэг, бас гамгүй хэрэглэдэг юм бэ? Монголын бүх байгууллагуудын цаас хэрхэн хэрэглэсэн тайлан гаргавал юу болох бол.
Нэг боодол цаас 500 ширхэг гэвэл тухайн байгууллагын нэг сард гадагш явсан албан тоот 20 хүрэхгүй байх жишээтэй. 480 ширхэг цаас хаашаа орчихвоо. Бодох л жишээ. Бас цахилгаан эрчим хүчийг дотооддоо бүрэн дүүрэн үйлдвэрлэдэггүй байхаа. Өдөр шөнөгүй урсах бүх гэрлийг хэзээ мөнгө урсаж байна гэж харах юм болоо... Монголчууд бид одоо л мөнгө урсаж үерлэж байгааг олж харах төрийн мэлмий хэрэгтэй байна. Хэмнэлт, хэмжилт буюу Хоёр Х-гийн зарчим бол эдийн засгийн чинь шавхагдашгүй нөөц Даллаганы уут нь болой. Шөнийн эрчим хүчийг хоёр зуун жилийн хожимдолттой монголчууд амраахгүйгээр үндэсний үйлдвэрлэлд ашигламаар байна. Утааг багасгахад бас л хэрэглэмээр байх юм. Шөнө ажилладаг үйлдвэр хэд байгаа бол. Дэлхийн дулааралд муугаар нөлөөлж байна гэж Шанхай хот шөнийн гэрэлтүүлгээ хааяа унтраадаг бодит жишээг сонсоогүй юу? Бензин тос, масло гаргаж авч чадахгүй л яваа...
Бензин гаргах санал гаргахаар Алтан бензин болно. Ашиггүй гээд Зоригт сайд зоригийг минь мохоогоод байдаг... 
Ажилдаа явган явдаг ажил хэрэгч хүн гудмаар хэд алхаж байгааг тоолоход ердээ амархан болжээ. Бид хэмнэлтийн тухай бодох ч сөхөөгүй явна уу даа. 
Ямар их тансаглал вэ?...
Эд хөрөнгийн болоод буцаж нөхөгддөггүй энэ их зарлага зардлууд. Энэ хэний мөнгө вэ?...
Өглөө эртлэн банкин дээр очоод, үдэш бүрий болтол ажвал хичнээн мянган доллар гадагш шилжиж 

байгаа бол доо... Том тоо гарна даа... Энэ мөнгө бол ард олны минь Ясны хөлсөөр төлсөн татвар алба гувчуурын мөнгө. Өөр хэний ч мөнгө биш. Бид нарын мөнгийг өөрийн юм шиг баруун солгойгүй зардаг, зарцуулдаг, сагсуурдаг байж таарахгүй. Уншигч таны ч миний ч нүдэнд тусаж буй тусгал бол нэг л үрэлгэн харагдаад болж өгөхгүй л байна. А4 цав цагаан цаасыг ард түмэн өдөр бүр хэрэглээд байна уу, үгүй дээ эрхтэн дархатнууд л үргүй хэрэглэдэг юм. 
Миний бие Их сургууль төгсөхийн урд жил, төгссөний дараахан ч Монгол банкны гуанзнаас шулсан яс авч шөл гаргаад, шөлөнд нь шар, цагаан будаа хийж иддэг байснаа тод санаж байна. Таван цул чанаж, маргааш нь зэрлэг сонгиноор амталж бууз хийж идэх жишээтэй.
Саяхан нэг жолооч залуу манай группэд ажилд орсон юм. Хотод 7 жил ажилласнаас 4 жил манай улсдаа томд тооцогддог Группын санхүүгийн дэд ерөнхийлөгчийн жолоочоор ажиллаж байсан. 7 жил хэдэн төгрөг хадгаламжинд хийвээ ? гэхэд нэг ч төгрөг байхгүй гэж инээж, хэнэгч үгүй хариулах юм. Том группын жолооч л ингэж байхад сүүлийн үед хотод шилжин ирэгсдэд минь ирээдүйдээ хуримтлал хадгаламж гэж юм байх болов уу гэж сэтгэлдээ эргэлзээ төрүүлсэнээ нуугаад яахав. Энэ бол ганц хүн хохирсны тооцоо. Байгаа л үнэн нь энэ. Тэгэхлээр нийгмээрээ л иймэрхүү байгаа болов уу...Энэ төлөв байдал орчин үеийн нийгмийн ямар шинжийг өгүүлээд байна. Аль эсвэл боловсронгуй боолчлол уу? Их самуурлын эхний алхам уу?
Тэгэхлээр ганц нэгээрээ хожино гэдэг ойлголт байдаггүй юм шиг. 
Нийгмээрээ л хожиж холын ухаантай явцгаая. Амьдралаа шинээр босгох хэрэгтэй болоод байгаа олон залууст бид тусалж ажиллаж амьдармаар байна... Ганц нэгээрээ бололцоотой байсан ч байранд төлбөр хийхийг бүү яар. Олуулаа хожихын тулд нийгмээрээ зарим нэг зүйлд нэгдэн оролцож, олны хүч оломгүй далай гэдгийг эргүүтэж яваа зарим улс төрчдөд мэдрүүлмээр байна. Хүн бүхэн бүтэн амьдралдаа ганц удаа л орон байр худалдан авах байх шүү. Энэнийгээ арилжааны банкны мөлжүүрт нэмээс болгохгүйгээр зохион байгуулцгаая. Сардаа 0.3 хувийн жилд 3.6 хувь хүүтэй хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газраасаа шаардая...Их олон юм нэхэж нэр алдсанаас орох оромжоо олигтойхон хөөцөлдмөөрөө... Уншигч та хэрэгтэй хэрэггүй би ч гэсэн мөн ч хэрэггүй зүйлд цаг заваа үрсэндээ. Тэгэхээр ганц нэгээрээ биш нийтээрээ хожих холч бодолтой явъя... Бас нэг нийтээрээ хожих хожоо бол Улс төрийн салбарт хүчээ үрэх. Энэ салбар бусаддаа саад болоод байж таарахгүй шүү. Улс төр бол ганц хүний хийх ажил биш. Нийгмээрээ хожих ажил шүү дээ... Улс төр бол олон түмний хийх ажил. Улс төрч бол гүйцэтгэх захирал нь юм аа.  Итгэж болох хүмүүс гэж хэнийг хэлж болохыг залуусдаа хэлж өгмөөр байна. Шар сонин дамжуулан уншсанаар мэдлэг боловсрол олж авахгүй. Номын сан, спортын цогцолбор, цэнгэлдэх хүрээлэнгээр нутаглаж явмаар байна залуусаа. Хөдөлгөөнтэй ханьсан амьдармаар байна. 
 Оройн цэнгүүний эхүүн, эсэглэн үнэртэй газруудаар залуусын хөл хөлхөөнийг багасгамаар байна. Ядахдаа угаасан хувцсанд чинь тамхины утаа шингээд аз хийморийг чинь доройтуулна. Амьдралыг шинээр босгохдоо аль нэг хүнийг дуурайж, аль эсвэл урсгалаар явдаггүйг юуны өмнө аминчлан хэлье.
Бүх юм тооцоо, төлөвлөлт, цаг ашиглалт. Хүний нас дэндүү богино гэдгийг залуусдаа хэлээд өгчих хэрэгтэй. Үхэл хүртэл залуужиж байгааг хэлэхэд илүүдэхгүй. Амьдрал хайр дурлалыг урьдчилан төлөвлөхөө болимоор...
Идэрхэн насны залуургүй дурлалаар үрийн зулайг үнэрлэж бага залуудаа амьдарч эхэлмээр...
Амьдрал үзнээ гээд 30 гарч байж амьдарна гэсэн бодолтой бүсгүйчүүд залууст энэ бодлоо орхиоч гэж хэлмээр байна. Гуч гараад амьдрах гэж явахад чинь амьдрал чинь өөрөө гансарчихдаг, ганддаг юмаа. Хэрэггүйд дасал болчихдог юм шигээ. Ерөөсөө дурлаад л амьдрал чинь эхэлж байгаа нь энэ. Дээрх хэрэггүй үнэ цэнэгүй, түүхий ярианаас чинь болоод дурлалдаа шатаж яваа залуус хөвгүүд чинь ичээнд орчих гээд байна шүү дээ бүсгүйчүүдээ... Хайрын хүч бүхнийг өөрчилнө.
Өөрийгөө нэрт орчуулагч хэмээн өргөмжилсэн нэгэн орчуулагч хэд хэдэн ном кино орчуулахдаа нилээд залхуурч голдуу, Өө новшоо, ална шүү, хогийн амьтан гэх мэт нийгмийг буруу хөгөөр хөглөж орчуулж байхад, зөв сэтгэлтэй Сэтгэлийн эрчим хүчтэй
нөгөө залуу хоёр жилийн дотор өсөж, өөрөө өндийж орчуулга хийхдээ Нөхөр минь ээ, Уучлаарай, Найз нараа гэж орчуулсанаар нийгмийг ямархуу хөгөөр хөглөснийг уншигч та харж байгаа байх. Нэг хүн чин эрмэлзлэл, чин сэтгэл гарган харийн хэлийг төрөлх хэл рүүгээ хөрвүүлж байхад, нөгөө нь үл тоомсорлосон салан хэнэггүй байдлаар орчуулгад ханджээ. Яг энүүн шиг таны эргэн тойронд байгаа бүх зүйл сайн муу хоёр талтайг анхаармаар... Нэг хүний үгээр ч болов Монгол чинь дутаж явааг мэдрэгтүн. Дээр үед төрийн төлөө оготоно ч боож үхнэ гэж бидэнд дарамт өгч байсаан. Монгол төрийн төлөө оготоно бүү хэл өвсний толгой ч гандаж байгаасай. 
Гайхалтай бренд бүтээлүүд залуусын гар, оюунд байгааг мэдэрч аваачээ гэмээр байна. Амьдралд шимтэн шинийг эрэлхийлж, амьдрал бол дэндүү олон талт шинэ зүйл гэдгийг мэдэрч, мэрж, өнгөлж гялалзуулж амьдармаар байна.
“Өнөөгийн залууст эх орныг нь бэлтгэж өгмөөр дөө гэж” “Сайн явах санааных гэдэг”  ТВ1 телевизийн шууд нэвтрүүлгээр би ярилцлага өгөхдөө нэгэнтээ хэлсэн билээ.Энэ нэвтрүүлгийг ТВ1 телевизийг анхлан санаачлагч Болгарт төгссөн сэтгүүлч Т.Эрдэнэчимэг сайхан сэтгэлт Монгол эмэгтэй бөгөөд түүний сайхан сэтгэлээс “Сайн явах санааных” гэдэг  үнэн үгтэй сайхан нэвтрүүлэгт орсон ТВ1 телевизийн хамт олон сэргэн мандаж яваа.  Бас “Өдрийн сонин”-д “Миний Монгол ийм л байгаасай” ярилцлагадаа Монголын залууст өглөө эрт
гэрээсээ гарахдаа хоёр гартаа, хоёр гар утас барьж явахын оронд, нэг гартаа ч болсон ном барьж гэрээсээ гарч инээж яваасай гэж хэлсэнээ нэгэнтээ санаж байна.Залуу байхад тэнэгдүү явсных байхдаа их л инээдэг байж. Инээд бол хүний сайн ид шид, уур бол хүний муу ид шид болой. Залуусаа л хайрлаж хэлснийх.
Гэхдээ залуус та бүгд өөр өөрсдийнхөө гараар эх орноо бэлд, залуус бол Монгол Улсын дотоод шаталтын хөдөлгүүр нь. Номонд ойрхон бай. Хүнлэг энэрэнгүй байхыг эрхэмлэ.
Уншихад залхуу хүрээд байвал биедээ авч яваад бай. Нэг л мэдэхэд нөхөр нь болчихсон та өөрөө шинэ мэдлэг, шинэ хүн, орчин үе, ирээдүй судлал болчихсон байдаг юм шүү.
Нийгмийг бүрдүүлэгч эд эс залуус ганц нэгээрээ хожих биш нийгмээрээ хожиж холын ухаантай явмаар...Монголжуу байцгаая.
Адуу янцгаахад самсай шархирдаг байцгаая. Эмэгтэй хүнд зөөлөн байцгаая. Гадныхныг хараад энхрий Монгол оронд минь юу хийж явааг нь анхааралтай ажицгаая. Наран мандаж саран гийж, одод мичид гялалзаж анивчсаар байдаг тэнгэрийн эрхсүүд шиг Монголдоо үнэнч явцгаая. Бие биендээ үнэнч- ямар ч ажлыг үнэн сэтгэлээсээ хийж дадал болцгооё. Эд хөрөнгө, мөнгөний будлианы гүн хордлогоос өөрсдийгөө аварч явъя. Оюун санаанд дурлаж амьдарцгаая. Хайр хөрөнгө хоёрыг хамтад нь авч үзье. Цөөхөн Монголчууд бид дэлхийн шинжлэх ухааны ололт амжилтаас булаацалдан байж хүртэцгээе. Нийгмээрээ гэгээн тунгалаг, ариун үнэнч, зөв сайхан амьдарцгаая залуусаа. Залуу насныхаа ид хав сэтгэх хүчийг  олны шимтэй хүртээл болгож ганц нэгээрээ биш шүү олуулаа хожиж үлийн оготно шиг өсөж дэлхийд дуурсгалтай амьдарцгаая.
Амжилтыг та ганцаараа эхэлж гаргасан бол бусдын хүртээл болгож нийгмээрээ хожоотой амьдрахын үлгэр жишээг харуулаач. Гадны хүний өлөн нүдэнд дулаахан харагдаж хүн төрөлхтөний алдсан бүхнийг давтахгүйгээр орсон гарсан зочин гийчдэд нэг л хэрсүү, тодорхой, тунгалаг байдлаа харуулцгаая даа...
Бусдын төлөө л эхэлж бодож сурна гэдэг чамлалтгүй амжилт.
Бусдыг хөглөж, олныг сайнаар байлдан дагуулж, мууд чих хатуу, "Нэр хугарахаар, яс хугар" гэдэг ардын сургаалиа дээдэлцгээе.




Хүүхэд бүхэн адилхан байг

Хүн бага балчир насандаа ирээдүйгээ олон өнгөөр төсөөлж мөрөөддөг ч, нөгөө талаар юм юманд санаа зовж мэдэхгүй их танхил үе юм аа. Ихэнх хүмүүс эрх танхил юу ч бодохгүй юунд ч санаа зовохгүй ёстой цэнгэг усны жараахай шиг дураараа шумбах энэ цаг үеэ аз жаргалтайд тооцдог. Гэтэл амьдралд өөр өөр өнгө байсаар л байна. Бидний нэгэн эд эсний хэлтэрхий болсон цөөн тооны хүүхэд энэ аз жаргалтай танхил үеэ хатуу бүхнээр сольж хүйтрэлтэй байж харагдах юмаа. Монголын хүүхдүүд бусад оронд байдаг сонсогддог, харагддаг, хатуу хүйтрэлтэй төлөв байдал огт байхгүй байх заяамал их хувь тавилантай юм шиг бодогддог юм. Амьдралын заяа төөргөөр хүүхэд ахуй танхил үеэ эдэлж амжаагүй хүндрэл бэрхшээлтэй тулгарахыг үгүйсгэх аргагүй. Гэвч юманд учир, суманд занги байна. Бид өнөөдөр хайрын дутагдалд орсон байна. Өвгөд дээдэс минь бие биендээ тусархуу хайртай байсаан. Өвөөгийн минь ухаан нөлөөлсөн байх. Өглөө моринд явахдаа айлын морийг заавал  хамт авчирна шүү дээ. Гэх мэт бичигдээгүй амьдралын алтан хуулийг үе удамдаа дамжуулж амьдармаар. Өчүүхэн ч болтугай дэм тусаар ямар ч хүн дутагддагийг бид мэддэг. Хүнд тусархуу байснаар хоосордоггүйг би өөрийн биеэр туулсан, баталсан, бас бахархсан.
Уншигч таньд нэгэн жишээг дурдъя.
Сэргэн Мандалтынхан хэмээх өнөр ажилсаг гэр бүлийнхэн Бурхантын хөндийн хайр ивээлээр
бууриа зассан юм. (Дарханых) Бид 1993 онд бөөнөөрөө сард тогтмол хоёр удаа заавал бараан зах гарч мах, сүү, гурил худалдан авч явахдаа өвөртөө байгаа мөнгөндөө тааруулж граммлаж авдаг, аль эсвэл аль болох жижиг мах тавиулах даруухан хүсэлттэй өвөө эмээ, балчир үрээ барьцаанд тавих нь холгүй өглөг хүссэн ээж нартай учирч Та харсанаа л тавиулчих би зөрүү мөнгийг нь төлъе гэхэд ёстой нэг магнай нь тэнийдэг. Ерээд оны эхэнд бүтэн жил гаруй энэ буяны ажлаа манай хамт олон хийсэн...
Гялгар ууттай нунтаг ногоон цайг ахмад үедээ шуудай шуудайгаар үнэгүй өгнө дөө. Иймэрхүү ажлыг бид мөн ч олон хийсэн. Хийх тусам ажил амьдрал минь улам өнгөжиж жавхааждаг байсан. Ухаарал өгдөг, олж авдаг байж дээ. Уншигч та ч гэсэн нэгийг бодсон гэдэг нь эргэлзээгүй. Тусархуу байснаар Монголын нийгэм дулаарна уу гэхээс хүйтрэхгүй ээ. Одоо ч алс хэтдээ ч олсон бүхнээ олонтойгоо хуваалцана аа. Бид орчлон ертөнцөд дэндүү цөөхүүлээ учраас нэгэн гэр бүл шиг амьдрах учиртай. Тэгэхлээр Монголд хүүхэд бүхэн эрх танхил үеэ эдлэх ёстой гэж бүр тунхаглан зарлаж байгаад хийхгүй юм бол нэг л тийм эмгэнэлтэй болчихсон нэгэн хэсэг байгаад байх шиг санагдаад байдаг. Одоо тэгэхээр яах вэ? гэж эргээд л бэлээхэн туршлага бүхнийг дээд өвгөд дээдсийн сургасан алтан сургаалиас л олно доо. Тэд бидэнд хүнд хүн илүүддэггүй, тус багаддаггүй гээд л товч тодорхой сургааль хайрласан. Хайр гэрэлтсэн, хэлэхэд хүртэл эвлэгхэн ухаарал тодорсон ийм л сургааль. Энэхүү сургаалийг л бид нэг өдрийн өмнө ч болов бодитойгоор хэрэгжүүлмээр байна. Уйлсныг бүү асуу, Инээснийг асуу гэдэг шүү дээ. Хүүхэд өргөж авцгаая. Тийм халуун сэтгэлийн аян зохион байгуулаач ээ... Аав ээжгүй нэг ч хүүхэд Монголд байх ёсгүй. Хүүхдийн төлөө дорвитойхон ажил зохион байгуулмаар. Тусгай утсыг улс орон даяар гал шиг асгаж байгаад ч болов нялх үрсүүдээ хайрлаж (Хөх Монголын хүүхэд бүхэнд адилхан байг. Тусгай утасны дугаар 555 болой. Онц онц онц гэж байгаа юм.)
Би өөрөө айлын өргөмөл том хүү. Хоёр дүүг минь бас л өргөж авсан. Төрснөөс ялгарах юм бидэнд байхгүй. Харин ч дотно байдаг. Ухамсартай нэгдэл ухаарлыг тээдэг, төрүүлдэг. Ингэж л хайрын харцаар балчир үеэ харж, бие биенээ хайрлахгүй юм бол өлмөн зэлмэн гадаадынхан хөөрхөн алаг Монгол үрсүүдийг минь аваад холын хол яваад байна. 
Амьдрах нь амьдарч, эрсдэх нь эрсдэж, худалдагдах нь худалдагдаж хүний нутагт зовно доо...
Өөрийн эрхээр байх хүүхэд насны танхил үеийн тухай тусгайлан сэтгэл өгч бичиж байгаа минь түмэн учиртай. Монголын нийгэмд гомдогсдын давхарга төрүүлэхгүй л гэж тэр. Өтгөс, нялхас, залуус  гурвыг би үхтэлээ хайрлах дуртай. Бүхнээ зориулахад ч бэлэн, зориулж ч байгаа. Баянзүрх дүүргийнхээ 1000 хүүхдийн "Баясгалант" шинэ жилийн баярыг санаачилж жил бүр уламжлал болгон хийж байгаа билээ. Миний олж харснаар амьдралд гомдогсод төрүүлэхээс л айдаг баймаар. Иймээс хүүхэд бүхэнд эрх танхил үеийг нь эдлүүлж, аз жаргал нь дутаж яваа хүүхдийн аав ээж, ах эгч нь болцгооё. Би хүүхэд үеэ хайрлахын тухайд бичиж сууна. Цаашлаад хайрын тухай бичихээс агуу их зүйлүүд ундрах болно. Ядахдаа тагтан дээрээ жаахан үмх мах хөлдүү өгөөш ил тавьчих. Шувууд тоншиг! Ялааг алаад байснаас цэв цэвэрхэн л болчих. Ерөөсөө юм устгах тухай бодоод хэрэггүй ээ Монголчуудаа. Энэ бол хайрын эхлэл...
Хүний амьдралд үргэлжлэх хайрын нилээд хэсгийг ахмад үе, хойч үедээ зориулах юмсан.
Дүр эсгэж өргөмжлөл гардуулаад л хүний төлөө биш хар аминыхаа зусар булхайн ордондоо тоосго нэмээд л байх юм. Үүний оронд өнгөрсөн 18 жилд нэг өргөмжлөлд нэг булбарай үрс дагалдаад үрчлэгдсэн бол зусарчдын ордон сүндэрлэхгүй хүүхдийн ход ход инээдээр Монгол хүний аз жаргал баяр баясгалан нэмэгдэх л байсаан. Монголоо улсын дайтай улс болгож авна аа...Хүүхэд бүхэн хайрлуулж энхрийлүүлж өөр өөрийн генийн донжийг олж эрүүл саруулхан орчинд өсөх нь Монгол улсын үеийн үед хэн ч хэзээч халдаж үл чадах агуу их баялаг юм.


Монгол хүнд өөр үндэстэнд байхгүй ч байх магадлалтай өвөө, эмээ, аав, ээж нь хувилагдан төрөх генийн мэдээллийн сангийн гайхамшигийн тухай эс дурдваас мөхөс болох буй за! Цэвэршилт өндөртөй генийн удамтай Монгол хүнээс төрсөн л бол тэр хүүхэд эрдэнийн зүйл.Одоо үеийн хайхрамж муутай алсын хараагүй хувиа хичээсэн төрийн зарим бодлоготны хор уршиг нялх үрсэд минь хүртэл нөлөөлөх болсноос хүүхэд бүхэн адилхан байг гэж бичихэд хүргэсэн юм. Монгол үрсээ Гадаадын байгууллага, хүнээр асруулна гэдэг бодлого байж болох уу. Дарга нараа Нялх үрсэд минь хэл мэдэхгүй зүс царай тэс өөр Гадны хүн чинь нүдэнд шороо ороход яаж аргаж эвгүй байдаг шиг л байгаа даа.Үнэн зүрхээ үрсийнхээ төлөө. Үрс минь үндэс минь гэж ирээд л хүүхэд бүхэнд дөжгөмөөр(сүйд болох гэсэн үг) байна. Дашрамд хэлэхэд хүүхэд бүхний генийн донж харин ч адилгүй өөр өөр давтагдашгүй бүх юм нь өөр шүү! Алганы хээ, алаг нүд нь... Усласан бордсон цэцэг бүхэн ургаад байхад.
Өүлэн ээжийн удмын Монголжингоо бүхнээс төрсөн бүхэн нь өстүгэй!
Нялх үрсдээ алагчлалгүй хандацгаая! Монголын ирээдүйд гэрэлтэй өдрүүд олон байж Чингисийн үрс минь маш олон болох болтугай.



Чих дөжрөх дархлаанаас дайжиж нүд , сэтгэл сэргэх дархлаанд ойрхон байя.

Нэгэн үед дэлхий бидний эзэмшилд байсан. Бид ч 200 гаруй жил бусдын дарлалд нухлагдсан.
Даваад дийлээд тусгаар тогтноод авсан... Ардчилал эрх чөлөөний тухай яриа тусгаар тогтнолын дэргэд нэг их чухалд сонсогддогүй. Тусгаар тогтнол бол эрхэмийн эрхэм болой.
Их мэдэгч зарим нэг улс төрч эдийн засагчид хоцрогдсон Монгол гэж ярьдаг, бичдэг, хэлдэг, зарладаг. Энэнтэй би болон нилээд хэдэн хүмүүс санаа огт нийлдэггүй. Цаашдаа ч нийлэхгүй. Монгол орон бол хоцрогдсон биш 200 жилээр хожимдсон орон гэж хэлмээр байгаа юм. Хоцрогдсон хожимдсон хоёрт газар тэнгэр шиг ялгаа бийг санагтун. Хожимдсон юманд түрүүлсэн юмны алдаа нь харагддаг учраас хэтдээ заавал хожилтой байдаг юм.
Одоо бид олж авсан юмаа, тусгаар тотнолоо хадгалах. Хадгалахад амаргүй байхаа. Хунз хунзаараа, үе үеэрээ алт эрдэстэй, сүрэг сүргээрээ бэлчдэг ан амьтантай, өнгө өнгөөрөө үнэртэн ургадаг цэцэгстэй, дэд бүтэц шаардлагагүйгээр өөрөө аяндаа өсөж үрждэг таван хошуу малтай ийм тансаг орныг чинь хадгалан авч явах амаргүй ч бас амархан гэж ам дүүрэн хэлмээр, бардамнамаар... Тэжээвэр тахиа, гахай, туулайнаас өөр амьтадгүй болчихсон, цэцэгс  амьсгалж  ургадаг алтан шимт хөрсөө цементлээд дуусгачихсан, асар их өртөгтэй нэг төрлийн тэжээлээр язартал нь бордож тэжээсэн ганц, хоёр малтай,  эрдэсээ ухаад дуусгачихсан  ирээдүй  бидний үрсийг бүү угтаасай. 2 дахь  хэвлэлтэнд номоо бэлтгэж байхад Аав, Ээж хоёр минь намайг орхиод л явсан байна. Бүх хүнийг эрт орой хэзээ нэгэн цагт Аав, Ээж хоёр нь орхиод явдагийг санан  бие биендээ Аав, Ээж шиг дулаахан хандацгаая.


Монгол орныг минь харь гаргийнхан нисэж ирж сонирхож ч мэднэ.  Дэлхийд байхгүй юм бүхэн миний Монголд байна. Нас залуу Монгол орон шүү.  Түүх шашдирт   Монгол бичээстэй үлдсэн юмдаг. Түүгээр ч үл барам идэрмэг залуусын орон ид хөгжих учраа олох гарааны торгон ирмэг дээр тулж ирчихээд байна.Энэ эрх танхил охид хөвгүүд, өндөр хөх өвгөд, Азай буурал ээжүүд  ямар гоё гээч.  Гэтэл бид чинь бие биенээ, эх болсон унаган нутгаа муулахын дээдээр муулж, өөрийгөө мэхэлсэн хожоо хайгаад байгаад л бүх юмны учир жанцан оршиж, энэ муу зүйл оршин тогтнох гээд байна. Өөрийгөө мэхэлсэн хожоо адгийн хожоо. Гадныханд ичмээр юмыг инээж ярьдаг боллоо. Ядуурал газар авч хүн өлсөж байгаа бол бидний л үр сад Та өөрөө өлсөж байгаатай ав адилхан гэдгийг хэзээ нэг ойлгож, бусдад гадныханд бахархал болгохгүй байх юм вэ.
Бахархах юм ертөнцөөр дүүрэн  Монголоор нэг дүүрэн байхад өөрөө өөрсдийнхөө муу муухайг бусдад таниулж өөрсдийгөө мэхэлсэн хожоонд мордохоо зогсоомоор.... Янз бүрийн нэр хаягтай төсөл гэдэг нэрээр хэдэн сая доллар гадаадаас аваад идчихсэн./20 гаруй  жилд хэдэн миллиардаар нь идэш хоол үйлдвэрлэсэн бол доо./
Ядахдаа боловсруулаад цахилгаан гаргаж авч чадаагүй л ялгадас хог үйлдвэрлэсээр л байгаа. Энэ байдал газар авсаар бүр сүүлдээ бие биенээ муу хэлж амьдардаг, хуурамч аж төрөх ёс тогтоож эхэллээ. Нэгэн өдөр хүү нь аавыгаа охин нь ээжийгээ муулаад зогсож байвал та бүү эргэлзээрэй Яагаад гэвэл бидний тусгал маань хүүхэд шүү дээ Иймэрхүү хандлагыг би чих дөжрөх дархлаа гэж нэрлэхийг хүсэж байна. Дарга бизнесмен  хүн болгон муу хүн  бишээ. Ядуу хүн бүхэн бас сайн хүн  биш ээ. 


Ойн мод урттай богинотой олон хүн сайнтай муутай гэж хэлчихээд  муугаа бусдад бүү үзүүл. Хорвоо ертөнц хоосон бас хатуу гээд сургачихсан шүү дээ. Юу үнэн энэ үнэн.
Сайн хэлсэн ч муу хэлсэн ч ямар ч мэдрэмжгүй. Нийгэм мөлийж хөгжихгүй. Донслох үедээ донслож, айх ичих үедээ айж ичиж, баярлах үедээ баярлаж үлгэр жишээ аж төрөх ёсыг бий болгомоор. Ийм ёс бол нийгэмд зүтгүүр чанарыг бий болгож алсын хараатай амьдрахад хүргэнэ. Өөрөөр хэлбэл: Амьтанд биологийн шалгарал явагдаад байхад нийгмийн шалгарал Монголд зогсонги байдалд орчихлоо. 
 Үүнийг чих дөжрөх дархлаа гэж байгаа юм. Арван нас хүрээгүй амьтны алдрай үрс дэргэд минь ирээд дээлэндээ багтахгүй боллоо доо гэж багш нар минь боддогсон. Энэ дээлэндээ багтахгүй болсон том залуус чинь эх орноо залах үйлст өөр өөрийнхөө болон нийгмийн шалгуураар үе үе тодорч байж л Монгол эх орны ирээдүй гэрэлтэй байх жамтай. Өөр жам үгүй. 
Өдөрт нь буудаж айлгаад байвал тарвага шөнө нь л идээшлэнэ л дээ. Тэгэхээр Монголдоо юу байгааг сонор ажицгаая. Бидэнд бахархал байна... Монголыгоо дэлхийд нээж таниулцгаая. Бахархах юм газар сайгүй байна. Би саяхан Шанхай яваад ирэхдээ Монголын минь хог нь хүртэл сэргэлэн шүү гэж уулга алдсан тал бий. Гадаадын хог маш амархан ялзарчихдаг юм байна. Миний өхөөрдөж хэлсэнээр Монголын  сэргэг хуурай хог ангилан ялгахад маш амархан. Амьддаа бие биенээ магтацгаая, бие биендээ сайхан үг хэлж баймаар байна. Гадныханд биш өөрсдөө, бие биендээ үгээ хэлмээр байна. Гадныханд зориулж л ярихаас өөр юм мэддэггүй болчихвол яанаа. Тэгээд бас тэдний гадныхны хэлээр шүү... 
Орчуулагчаар дамжихаар чинь юу болж хүрэх вэ. Хүмүүсээ өөр дотроо л сайн ярилцмаар байна. Арга билэгтэй ард түмэнд учир нь олдоноо. Гадагшаа ярьсан ямар ч үг үнэ цэнэгүй, ам алдвал барьж болдоггүй гэсэн энэ зарчмыг л цөөхөн Монголчууд минь гадныханд л зөв хэрэглэж сурмаар байна. Гадныханд муугаа ярих биш гайхуулах ховор болсон нандин зүйл бидэнд шороон түм байна. Монгол наадгай, Монгол хоол, нүүдлийн соёл иргэншил. Нэг чулууг тойруулаад яриад л байя. Бүхэл бүтэн амьдрал, Ид шид... Нэг чулуун доор 29-н зүйлийн ургамал, 9-н төрлийн амьтан амьдардаг байхад гайхах зүйлгүй. Анхилуун үнэрт арцаа ярьцгаая. Уул ус, Мөнх цас, Хангал эмнэг, Цагаан идээ, Мал аж ахуй, эртний их нүүдлийн соёл иргэншлийн үүдээр нь ороод хойморт нь дахин дахин иртэл нь бахархан ярьцгаая л даа.Тэмээн тавхай гэхэд л Дэлхийд байхгүй. Жулья Роберт уйлаад л явсан. Ноён Буш Монголд нэг хоновол гээд би сонинд ярилцлага өгсөн нь их л олон хүн уншаад талархал илэрхийлсэн. Буш, Лора Буш, Хилари Клинтон, Мадлен Олбрайт, Кондализа Райс нар инээгээд л буцаж ирэхэд бэлэн байна. Цаглашгүй гэрэлт шүтээн бурхан багшийн зарлигаар дэлхийд асрах энэрэх их ухаарал хайрладаг Далай багш Монголд дахин дахин морилох дуртай.
Монголоос сэжиглээд үл тоомсорлоод явсан гадны зочин тун цөөн. Байдал энэ чигээрээ үргэлжлээд чих  дөжрөх дархлаа устахгүй бол тун аюултай. Иймд тун эвтэй, оюутай гэдгээ л алхам бүр харуулж чадвал чих дөжрөх дархлаа устаж, нүд сэтгэл сэргэх дархлаа шинээр үүсч Монгол эх орон Сэргэн мандана.
Ажил дээрээ нэг хормыг ч болтугай эв нэгдлийн төлөө зарцуулж хэн нэгэн санаачлаад бусад нь дуурайгаад бие, сэтгэлийн дасгал хийхэд уурлах хүн гарахгүй. Хамтдаа Дүнчүүр маань, Дэлгэр маань, цагаан маань хөгжөөе.
Ямар ч хүн инээх дуртай. Энэхүү нийтлэг инстинктийг гадныхан ирэхэд өвөрмөц байдлаар ашиглаж хошин шогийг Англи, Испани, Орос, Хятад хэл дээр тоглож нөхөрсөг  элэглэлээр нэгийг бодогдуулдаг байх жишээтэй. Төрийн сүлдээ өглөө

орой дуулж, үндэсний үйлдвэрүүдийнхээ дүрс бичлэгээр дүрсжүүлж, долоо хоногийн нэг өдөр нь Монголын үндэсний телевизээр цацацгаая. Өнөөдөр нь онгон байгалиар, нөгөөдөр нь нано технологоор бас нэг өдөр нь ахмад залуу үеэрээ бахархсан гэх мэт өдөр шөнөгүй л өөд уруугүй эх орноо өөрсдийгөө л бахархан магтацгаая. Эрдэнэт хүмүүний  заяанд Монгол хүний төрөл олж төрнө гэдэг гайхамшиг. Монголын эдийн засаг хямраад уналаа гэхэд мал аж ахуй дээр  л зөөлөн унана. Дэлхийд эдийн засгийн сүйрэл  гарахад малтай газартай орон л хожино. Өвс идэж, цагаан хоолтон болохгүйгээс л хойш газрыг зөв номхруулж малаа хайрлаж амин зуулагаа дээшлүүлцгээе. Малаа дагаж таруу амьдарцгаая  нутаг минь   эзгүйрдэггүй юмаа.   Өнөөдрийнх шиг шоргоолжны үүр шиг хэвшлээр амьдрах нь Монголд харш. Шоргоолж шиг ажилсаг байх нь чухал юмны нэг. Дэлхий анх тосч авахдаа уужмаар бас уудмаар бидэнд заяагдсан тэнүүн орныг бачуурч, яарч, шавааралдаж амьдардаггүй  юм байна аа. Амьдрах өөр төрлийн дархлаатай улс орон чинь гадны бие биенээ давах, устгах элдэв башир аргыг шинжлэх ухаан мэт судалж, харанхуй хуулбарлаж хэрэглэснээр чих дөжирхөд хүрч зохимжгүй нь мэдэгдсээр байхад хийгээд баймааргүй байна. Хүн сэтгэлийн амьтан тэр тусмаа монгол хүн бүр хүчтэй сэтгэлийн увидас  зөн билэгтэй. Нүд сэргэх сэтгэлд гологдохгүй санаанд хүрэх дархлааг дор бүрнээ үүсгэцгээе. Нэгэнт зөв бүхний эхлэлийг үүсгэвээс заавал бадамладаг болой...
Монголынхоо ширхэг чулууг- нь хүртэл хайрламаар байна.
Талын  Монгол нэгэн санаатай 
Талын Монгол нэгэн хүсэлтэй
гээд дуулмаар байна. Уртын дууны уянгат орныг дуулж л явахаас муулж явмааргүй байна. Унаган багын минь үнэр ханхалсан анхилуун салхитай өндөр их тал нутагт минь энэ ертөнц тэр чигээрээ атаархаж яваа. Бие биесээ болон энхрий монголыг минь бүү муучлаарай заяа нь хаядаг юм. Элэг зүрхний эх орон эрдэмт хүмүүнд минь хайхрамжгүй бүү хандаарай..



Тамиртай цус


Миний амьдралдаа хүлээх нэг үүрэг бол сэтгэлээ яран байж жижиг хэмжээний бодол ухаарлаараа ном бичих. Аугаа үүргээ хүн сайн мартдаг. Бүр биелүүлэлгүй амьд явах томилолтын хугацаагаа дуусгадаг. Хүмүүс бурхны зургаар уулзаж учирдаг гэж миний хэлэх хамгийн дуртай үг. Ямар ухаантан нь хэлсэн юм бол доо. Одоогоос 27 жилийн өмнө сэтгэлээс минь энэ үг аяндаа урсан гарч анхны охиндоо Оньсонтүлхүүр хэмээн нэр хайрлаж билээ. Яг л үүнтэй агаар нэгэн адил саяхны нэг өдөр миний сэтгэлд дандаа хадгалагдаж явдаг, хоосныг дүүргэгч, амьдралыг өсгөн үржүүлэгч Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн тогтуун урсгалт дээд Монгол Бавуугийн тамиртай цусны үргэлжлэл Лхагвасүрэн ахтайгаа уулзаж юу эс хөөрөлдөхөв...
Би л болсон хойно сайжруулах л юмны тухай ярилаа. Ямартаа төв хорооны томилолтоор Дарханы Нэхий Эдлэлийн Үйлдвэрт ерөнхий технологичоор томилогдож очоод 3 сар ажил дээрээ хонож ажиллаад л амьдын гэмтэлтэй зуу гаруй мянган арьсыг /100.000/ хэний ч санаанд оромгүй ёстой монгол хүн л санах, сэдэл санаагаар адууны хөх хомоол шиг боловсруулах шинэ аргыг үеийнхэнтэйгээ сэдэж олсноор Монгол улс эдийн засгийн харилцан туслалцах орнуудын өмнө нэхий экспортлох үүргээ биелүүлж өөрөө би Төмөрчулуун гэдэг нэртэй боловч Сайжрах инженер гэж нэр хоч авч билээ.  Одоо ч миний мэйл хаяг: Saijrakh@engineer.com Та “Тусгаар тогтнол” номоо уншчихаад мэйл хаяг руу минь санаа бодлоо илгээнэ үү.  Think thank буюу сэтгэх хүчний тухай ч бид хоёр хөөрөлдлөө.Тогтуун урсгалт дээд Монгол Бавуугийн тамиртай цусны үргэлжлэл Лхагвасүрэн ах минь намайг санаанд оромгүйгээр тоож нэгэн лүндэн  буулгалаа. Надад бол зарлиг л
 гэсэн үг юм даа. “Төмрөө, чи номоон бич”-гэж... Амархан юм шиг санагдаад “За”- гээд хээв нэг амлачихваа... Зарлиг юм чинь хууль. Номоо бичих гэж, барьж авах гэж хэд хонов... Бичих гэж бас л хэд хонов...
Бичээд эхлэсэн хойноо мэргэн уншигч та бүхэнд хэрхэн таалагдах бол гэж нэг хэсэг бодож бясалгав. Гэвч ахын зарлигийг биелүүлэхэд Монгол эх орон өөрөө надад тусалсан. Улаанбаатарын их утаа ч тусалсан. Улаанбаатар хотоос зайдуу Их Тэнгэрт түр амьдран сууж алсаас харуулдан даанч дээ гэж бодох хөнгөн гуниг ч тусалсан.
Улаанбаатар хотын зарим эргүүтэж яваа будлиан баатарчууд ч тусалсан. Азийн Цагаан Дагина улсын минь хамгийн жижиг хувилбар мөртлөө аугаа Их Монголыг бүхэлд нь багтаасан цагаан суварга шүтээн бүтээсэн минь надад тусалсан...
Бид Төв аймгийн Лус савдагийг аргадан байж, Хамаг Монголын минь  ард олныг амар амгалан байлгаж өгөхийг сүслэн гуйж, Ээж хайрханы хаяанд нэгэн бясалгалын цагаан суврагыг бүтээсэн минь надад тусалсан... 
Энэхүү цагаан суврага нь бясалгалын суврага учраас номыг минь уншсан уншигч та заавал очиж Сэргэн Мандалтын сувраганы түлхүүрийг Да ламаас нь авч цөөхөн хором ч болтугай саатаж юу санаснаа, юу хүссэнээ ярилцаж бясалгаарай гэж таниас болон таниар дамжуулж бусдаас, таны ойр дотны хүмүүсээс хүсье. 
Бас бусдын буяныг даган баясаж Хэнтий аймгийн Дадал, Баян-Овоо сумын нутагт Жанрайсэг, Манзушир, Очирваань бурханы суваргуудыг бүтээхэд оролцсон минь тусалсаан... Гандантэгчилэн хийдийн Жанрайсэг бурхны Баруун хатавчинд ханьсуулж бүтээсэн Манзушир бурхан бүтээхэд 15 сая төгрөгөөр даган баясаж бүтээлцсэн буяны өчүүхэн үйл минь хөтөлсөн шиг хөтөлсөөн яг л зүү учиг утсаа дагуулдаг шиг.
Амин нутгийн минь буурлуудын нэг Монгол түмний Хамба ламтан Гаадан гуай хэмээн алдаршсан нэгэн эрхэм хүний Төв Гандан Тэгчилэн Хийдийн ариун газар босгох Ашдын бодь суврага бүтээхэд сайхан сэтгэлээрээ оролцсон минь бас тусалсаан... 
Ид залуу үедээ үеийн найз Уртнасан, Ганболд, Отгонхүү нартайгаа хуйвалдан Москва хотоос хулгайлж авчрах талаар товлон ярилцаж, алсхан зайнаас амьдаар нь харж, өөрийнх нь тухай номноос уншиж, танил болсон хожим нь өөрөө аяндаа эх нутгийнхаа хөрс шороонд нойрссон Юмжаагийн Цэдэнбал гуайн Улаанбаатар хотын төвд орших ихэмсэг хөшөөний алд дэлэм газрыг дөрвөн уулын сан тавиулан байж аргадан гуйсан ачит хүмүүс Насанжаргал, Жудаг, Б.Лхагвасүрэн, Дорлигжав нар болон өөрөө аяндаа Төв шуудангийн тэндээс бараалхаж ирсэн залуу лам, Хайрт хань Дэлгэрмаа нарын минь ач тус энэхүү номыг бичихэд зөв үйлийн үр нь болсон.
Өнөр Монголын минь нэгэн болжмор, бор шувуу ч хүртэл тусалсаан... Өглөө бүр надтай уралдан өгөөш тавьсныг минь мэдээгүй юм шиг хөлдүү өгөөшийг тоншиж лав л ес хоносон байх. Есөн хоногт хүн хичнээн юм идэж ууж, өмсөх болдоо. Бор шувуутай харьцуулашгүй, зүйрлэшгүй. Ес хоногт энэ бор шувуу тун өчүүхэн өгөөшийг тоншжээ.
Тун цөөн хэвлэлийн хуудас бичсэнийг минь уучлана байх, Эрхэм уншигч минь таньд чин сэтгэлээсээ барьсан бэлэг юм.
  " Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла" гэдэг байхаа. Өвөг дээдсийн энэ их үгэнд дийлдэж энэ номыг тэрлэж сууна. Монгол тэр чигээрээ тэвдэж байна. Лус савдагийг минъ хилэгнүүлж, техник хангинуулж, Хангайн уулсын эрдэс баялагийн минь охийг ухаж байна. Алттай элсээр минь байшин барилга барьж байна. Би өөрөө химич генийн инженерчлэлийн мэргэжлийн хүн. Аугаа их Химич Менделеев түүхий нүүрсний тухай сургахдаа "Түүхий нүүрсийг тэр байдлаар шатаана гэдэг нь хэтэвчиндээ байгаа валютаа шатааж байгаатай эгээ нэгэн адил хэмээн номлосон".
Энэ талаар бид эрт цагт сонсож, дуулсан баймаар юм. Ингээд л бодоход энэ үгийг Манжийн дарлалд ид байх үед л хэлсэн болж таараад байгаа юм.
Миний нэгэн өдөр хүсэл мөрөөдөлдөө умбаж явахдаа их зориг гарган хэлснээр "Монгол Улс эхний боломжоороо өрсөлдөхөд л дэлхийд өөрөө аяндаа тоогдож, эцсийн боломжоороо өрсөлдөхөд дэлхийн чихийг дэлдийлгэнээ". Эхний болоод эцсийн боломж хоёрын хооронд их уужрал ухаарал хоёр ханьсаж байдаг юм. Шувуу шиг тоншоод л баймаар байна. Шууд л ханцуй шамлаад алт, зэс, оюу, мөнгө гэх мэт үнэт эрдэнэ рүүгээ орчихмооргүй байна. Улс орноо улсын дайтай авч явмаар байна.
Илэн далангүй л хэлье. Өрөөл бусдад уруул дэвсэж болох байх л даа. Гэхдээ алт, мөнгө, зэс, оюугаа биш, Онгон бас эелдэг охидоороо биш, зөвхөн хар алтнаас л зөв бүхний эхлэлийг зөв тавимаар байна.
Өөр зүйлээр одоохондоо оролдмооргүй байна. Хар алт нүүрсний тухай химич хүний хувьд уншигчиддаа тодорхой бодит мэдээлэл өгье гэж бодлоо.
Нүүрс нь наанадаж 1000 гаруй сая жилийн өмнө нарны асар их эрчим хүчийг шингээж фотосинтезээр ургаж байсан эрт балар цагийн аварга их ой мод газрын хөрсөнд дарагдахад агааргүй орчинд үүссэн химийн хувирлын бүтээгдэхүүн юм.
Энэ байдлаар нь авч үзвэл нүүрс нь нарны энерги химийн холбоонд шингэж хөдөлгөөнгүй байдалд шилжихэд үүссэн байгалийн хишиг буюу дэлхийн хөрсөнд үүцлэгдэн битүүмжлэгдсэн нар юм. Манай Улс нүүрсний баялаг нөөцтэй бөгөөд үүний 80%-г чулуун нүүрс эзлэнэ. Зөвхөн Таван Толгойн арын нүүрс л гэхэд нүүрсний зузаан нь төв хэсэгтээ 1км хүрнэ. Монголчууд бүр дээр үеэс нүүрсийг хүдрээс ширэм хайлуулахад ашигласаар ирснийг археологийн баримт баталдаг. Энэ аргаа "Бух дарах" гэж нэрлэж байжээ. Хархориноос олдсон 1352 градуст хайлдаг тэрэгний цагаан цөн ч үүнийг давхар батладаг. Ийм өндөр халууныг зөвхөн нүүрснээс л гаргана. Эрдэмтэд 1781 онд нээж эх барьж авсан вольфрамыг Монголчууд үүнээс 600-700 жилийн өмнөөс түүнтэй аль хэдийн танилцчихаад болд эдлэл, сэлэм, зэр зэвсэгээ хатан төмөр болгоход ашиглаж байжээ. Вольфрамыг ялгах, хайлуулах боловсруулахад нүүрсийг ашиглаж байсан нь гарцаагүй юм.
   Нилээд түрүү үеийн хэвлэлээс үзэхэд нүүрснээс 170-аад органик бодис гаргаж авдаг байна. Нүүрсийг боловсруулдаг олон арга байдгаас Оросын Холбооны Улсын Ангарск хотод байдаг нүүрсийг хагас коксжуулдаг (600 градус) үйлдвэр дээр жишээ татаж зарим баримт дурдъя.(Улаанбаатараас 1000 орчим км )
Эндээс үүсэх хатуу бүтээгдэхүүнийг хагас кокс гэх ба энэ нь ялангуяа хүчилтөрөгчтэй урвалдах химийн идэвхиэр их тул бүрэн шатах буюу шаталтын ашигт үйлийн коэффициент өндөр, шаталтын дулаан (калори) их төдийгүй шатахдаа утаа үл гаргана. Иймд энэ нь ахуйн ба бусад чиглэлээр түлшинд үндсэндээ хэрэглэгдэнэ. Энэнийг утаагүй түлш гэдэг юм. Коксжилтын хий нь 65% хүртэл метан, бусад нүүрс-устөрөгчөөс тогтох бөгөөд нүүрсийг хагас коксжуулахад дахин хэрэглэгдэнэ. Хагас коксжилтын үед давирхайлаг (шингэн) янз бүрийн органик нэгдэл, тухайлбал фенол- 35%, ароматик нүүрс-устөрөгч -25% тус тус байна. Фенол нь хуванцар,лак,цавуу,мяндас, эмийн синтезэд хэрэглэгдэнэ. Манай улсын хувьд фенолыг керолиний чиглэлээр хэрэглэх бүрэн боломжгой. Керолинээр хамуутай малаа угаана шүү дээ. Дэлхий шинжлэх ухаанаар хөлөглөж байна, даяарчлалаас бид хожимдох ёсгүй.
Дэлхийн эрүүл уур амьсгал, даяарчлалыг ажаад уншаад байхаар биднээс өөр зүйл шаардаж байна. Хавтгайн боловсорлыг хүссэн хүсээгүй эзэмшихийг шаардаж байна. Бүр нэхээд, нэхэмжлээд байх шиг санагдах юм. Хариуцагч нь Монголын тамиртай цустай залуус л юм шиг бодогдоод бүр болдоггүй. Ямартаа тамиртай цус хэмээн нэр өгч байгаад бичих вэ дээ.
Өөрөөр хэлбэл шинэ мэдлэг шаардаж байна. Цэвэр алтаа биш хар алтаа номхруулж таван хошуу мал сүргээ өсгөж түүхий эд ашиг шимийг нь дэлхийд таниулж байж хөгжинө...
Дэлхийн хүн төрөлхтөний эдийн засагт юугаараа оролцохоо одоо л зөв тодорхойлбол дэлхийн буданд төөрөхгүй. Монголчууд биднүүс шиг нүүдэлчинээр ч бас суурингаарч сэтгэдэг тархи дэлхийд байна уу.
Биднээс өвлөх уламжлах юм дэлхийд байгаа шүү.
Хуучин юм зарим нь ул болж байхад зарим нь шинэ зүйлийн ундарга болж байдаг тухай сая та дээр уншиж ухаарсан байх гэж бодож байна.
Давуу тал дээрээ баттай зогсоод өрсөлдөгчийнхөө сул талруу өдөр шөнөгүй дайрчихмаар байна залуусаа. Цус чинь шингэн байна гэдэг бол тамиртай байна гэсэн үг. Бүр цээжилж авцгаая. Тамиртай цус адтай сэтгэдэг. Соёолон морь ч бас адтай байдаг. Сэргэн Мандалтынханы байгуулсан бүх үйлдвэрүүд дандаа ийм санаанаас төрсөн. Боргио уугаад Доргиод байвал цусны чинь тамир сульдана.
Сэтгэх хүч чинь дахин цэнэглэгдэхгүй болчихвийдээ. Нэг удаа хэрэглээд хаядаг батерей бол залуус биш ээ. Монгол залуу хүн дахин дахин цэнэглэгддэг өсч үрждэг маанийн үрэл. Монгол эх орон өөрөө биднийг байнга цэнэглэж байдаг. Тамиртайхан сэтгэж гаргасан санаа биелэлээ мөн ч амархан олдог.
Сая төгрөгнөөс санаа төрдөггүй, Санаанаас сая саяараа төгрөг төрдөг. Мөнгөнөөс төрсөн үйлдвэр байхгүй.Миний үйлдвэрүүд миний сэтгэлээс төрсөн. Америкийн Нэгдсэн Улсын цэргийн насны тусгай мэргэжлийн залуу үе зэвсэглэлээр яаж хөөцөлдөн амь тавьтлаа сэтгэж байна. Булан тохойг өөрөө тойроод бууддаг буу хийчихлээ. DGP болон Дижитал, Combat camera гээд л юу санаж бодно яг тэрнийгээ амьдралд нэвтрүүлж байна. Р-115, Еаg1е Рilot-8 Соmmander болон хардаа тэр Tornado F-3 гарчихлаа. 3D гээд орон зайд cinema үзэж байна. Хайрт зурагт гэхэд л  Plazma, LCD, LED гэж үе үеэр нимгэрч байна. Залуусаа бид чинь сул, дэндүү сул болох гэж төрөөгүй биз дээ. Хараа, Ерөө ууж, хар тамхины утаанд мансуурах гэж төрөөгүй биз дээ. Ямар нэг хэлбэрээр бусдад төвөг удах биш үлгэр жишээ болох гэж бид энэ танхил эх оронд анхилуун цэцэгс болж ургасан. Ямар хүү охин төрүүлснээ эжий минь, аав минь эх орон минь хараарай гэж бид дуулдаг. Хоосон лоозогнох гэж бид хорвоод ирээгүй шүү. 
Номыг минь бүр өвөртлөж яваад эзгүй хээр газар уншиж нэг үзээрэй. Ном биш эх орныг чинь үнэрлүүлэх гэсэн юм. Нэг өдөр, нэг хором ч болтугай Монгол Эх орноо нэг үнэрлэж үнсээч. Монгол Улсын дотоод хөдөлгөгч хүч гэж өвгөд дээдэс маань тамиртай цустай залуусыг нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой гэж ярьцгаадаг.
 Аз хийморь, од оч нь гялалзсан залуусдаа унтахдаа хүртэл эх орноо зүүдэлж, сэрүүн байх хугацаандаа аав ээж, ах эгч элгэн садандаа энэ эх орныхоо юу хэрэгтэйг нь хийгээд өгчихөөч. Ядахдаа өдөртөө нэг удаа аав ээжийнхээ мэндийг мэдэж, хөх тэнгэрлүүгээ нэг харж, алсын барааг ширтэж нараа нэг анзаарч дотоод сэтгэлээ чагнаад байхсан... Гарын доорх залуу төмөр (5-10 кг хүндтэй жижиг оврийн төмрийн хаягдал) цуглуулаад, хайлуулаад төмөр эдлэлээ хийгээч. Төмөр лааз, өнгөт лааз цуглуулаад хөнгөн цагааны хайлш хийж Боинг компанид валютаар худалдахад л сэтгэл чинь сэргэн, дараа дараачийн үүд хаалга чинь онгойгоод ирнэ дээ! Дор хаяад Дарханыхаа хар төмөрлөгийн үйлдвэрт Хятад улсаас хатуу валютаар жил бүр авдаг хөнгөн цагааны чанаржуулагч үрлийг хийхсэн. 
Хүч үзэх талбар чинь жижиглэн худалдаа биш. өөрөө өөрийгөө хуурсан хожоог худалдаа гэнэ. Хүч үзэх салбар чинь үйлдвэрлэл юм шүү!
 Бүтээн байгуулалтын үйлдвэрлэлийн бодит салбар бидэнд ус, агаар мэт  хэрэгтэй байна. Унадаг дугуй цоожлогч хийгээд хөрш-улс Хятадад нэгхэн саяыг л нийлүүлэхэд таны үүд хаалга өөрөө аяндаа онгойно. Болорын ялтас хийгээд л Японы алдарт Минолта пүүсэд тоогдож, тарваганы, чацарганы тос 106 зүйлийн ургамал, ан амьтнаас ертөнцөд байхгүй шидэт эм болон биологийн идэвхт бодис гаргаж Нобелийн шагналд нэрсийн жагсаалтаа бичүүлцгээхсэн дээ. Шөнө дөлөөр цагаан халад өмсөж, орчин үеийн лабораторид ажиллаж үүр цайхыг харцгаая. 1мм /Нэг миллиметр/ 0.1 сантиметр түрхээд будахад 5 см зузаантай тэнцэх хэмжээний  дулаан, дуу тусгаарлагч будгийн түүхий эд эх оронд чинь унтаж байхад  залуус мэдээгүй царайлж болох уу!
Нарлаг эх оронд чинь өөхөн цагаан гэдэг хоч нэртэй 99 хувийн цахиурын исэлтэй цав цагаан уул дүнсийж байхад залуус минь нүдээ нээцгээ. Нээх юм руугаа нэвт хар.




Хүний амьдралд хүн нэг л удаа орон сууц худалдан авдаг гэж бичихэд нэг зүйл эрх биш бодогдож байгаа биз. Энэ сууцны чинь гол бүтээгдэхүүн болох хөнгөн блокны 80%-ийн орц, шилний чинь үндсэн түүхий эд  торгон элс Монголд байгааг ер нь хүмүүс мэдэж байхаар юм. Арвайн гурил, ингэний сүү, айраг, хөх тарианы соёолж, хөх, цагаан, улаан ямааны сүү, таван цул, байцсан гүүний мах гээд А-Я хүртэл бичиж болох эко бүтээгдэхүүний жагсаалт бүрээр дэлхийд тоогдох 35 брэнд бүтээгдэхүүн хийж Монгол гэсэн газар зүйн байршлыг дахин нэг Чингис Хаан шигээ ДЭЛХИЙД сануул.(GPS-Mongolia)
Дэлхий баярлах болно. Монгол хар ямааны бэлдмэлээр харийн солонгос эр яаж баяжсаныг өнгөрсөн түүх гэрчилж байна. Бидний хэлж заншсанаар “Модны хоёр”-ын тэнд Солонгос эр газар аваад байр байшинтай  болоод бүтээгдэхүүнээ дэлхийд экспортлон гаргаж байна. Сарлагийн хуурай сүүг долоосон мөгөөрсжсөн ястай усан арлын орнуудын иргэд учрыг нь нарийн  мэдчихвэл цуваад салахгүй болно доо. Миграцын маягаар бригадаас баг, багаас сум, сумаас аймаг, аймгаас хот руу биш, бригад дээр чинь очиж wireless ашиглаж шинжлэх ухаанд хил хязгаар, виз байдаггүйг нэг үзүүлээд өгөөч, Тамиртай залуусаа!
Америк Солонгосын виз гэж аав ээжийнхээ хатуу валют шатааснаас  Монголд тэднийг дуудах амин дуудлага бүтээхсэн. Ази, Африкийн өргөн нэвтрүүлгийн холбооны шугамаар ирээд гуравхан хоносон залуус бүр уйлаад явна гэдэг. Энэ бол бид өөрсдөө дэлхий дээр цорын ганц уяхан амьдарч байгаагийн маргашгүй үнэн.
Динозавр манай нутгаас л олдож байгаа шүү дээ. Яагаад би энэ бүгдийг оч гялалзсан залууст бичээд байгаагийн түмэн нууцыг дэлгэе.
Монголд залуу хүний хувьд нийгмийн шалгарал (Social evolution) явагдахгүй байгаад нууц нь байгаа. Түлхүүр нь бол энэхүү ном болоосой. Нийгмийн шалгаралд залуус өөрсдийгөө бэлтгэх шалгарал гэж бас буй. Учираа мэдэх мэдэхгүй хэдэн залууст Монгол төрийн жолоог атгуулмааргүй л байна.Сэтгэл дотроо цагаан хэрэм босгосон нүдэндээ цогтой нүүрэндээ баясалтай хаш цагаан шүдтэй хэрсүү залууст төрийн жолоог баттай атгуулмаар байна. Гагцхүү зөв шалгарал явагдахгүй байна. Ном унш! Бүү залхуур. Өөрийгөө ялж сур. Ном уншдаггүй үе гарлаа. Текст, тест бөглөдөг болчихлоо. Өөрийгөө мэдэхгүй байж албан тушаалд дурладаг хорчин залуус хогийн ургамал шарилж шиг ургаж байна. Та нарт хэн саад болоод байна өөрсдөө олцгоо. Ном бол нөхөр чинь. Дайсан чинь хэн бэ? Өөрөө Та? Гадаад орчноос үүсч буй саад бэрхшээлийг их ажигладаг, харин дотоод сэтгэлээсээ үүдэлтэй саад барцадыг олж харах сэтгэлийн эрчим хүчтэй болохыг хичээнэ үү.
Сэтгэлийг чинь бүхлээр нь эзэмших юм зугаа цэнгэл, албан тушаал огтхон ч биш. Бүү эргэлз! Би ямар ч алагчлалгүй үнэнийг та бүгдэд бичиж сууна. Энэ номын чинь 11-р хуудсанд лиценз хэмээх түлхүүрээр эх болсон эх орон чинь эрдэнэсийн авдарын цоожийг хэнийч зөвшөөрөлгүйгээр онгойлгож ороод дураараа тонгочиж гарлаа  даа гэж бичсэнийг дахин нэг уншаарай. Энэ бол тэр түлхүүрийг залуучуудынхаа гарт чангаас чанга атгуулах гэж бичсэн болно. Хүн төрөлхтөний амин хэрэгцээ тасрах үед л тун өндөр санамсартайгаар үе үе онгойлгоно шүү.  Сэтгэлээ өөрөө анхааралтай нэг удаа чагна. Яг эмчид үзүүлж байгаа, чагнуулж байгаа юм шиг өөрийгөө чагна, толинд нэг удаа эхээс төрсөн биеэрээ өөрийгөө хар. Шалдан л байгаа биз. Яаж өөрчлөгдсөнөө нэг хар. Хэний төлөө яаж өөрчлөгдсөнөө нэг эргэцүүлж бод. Өөрчлөлт их байгаа бол зохистой амьдралын аж төрөх ёсны тухай нэг бод. Номыг минь уншаад л ямар нэг алхам хийнэ үү.
  Сэтгэлийн эрчим хүчний станцаа асаа. Гэрэл гэгээ л үүссэн.
Аливаа асуудлыг шийдээгүйгээс аль эсвэл хойш тавьснаар таргалдаггүй юм. Тархиа эцээж өөрөө бас нэг их таргалахгүй шалмагдуухан байх хэрэгтэй. Эх орныхоо төлөө өөрчлөгдсөн хүн есөн үеэрээ сайн явдаг юм. Өөрчлөгдөхийн төлөө өөрөө өөртөө тангараг тавь. Хас буулгахыг хэлж байна. Монголын төлөө анх удаа 2007.07.07-ны өдөр Алтан хас буулгасныг цээжлэж байж жил бүрийн энэ өдөр өөрөө өөртөөн оюуны тангараг өргөмүү. Оюуны тангараг өргөсөн хүн өөрөө
аяндаа амилах хүчтэй болдог юм. 2008.8.8, 2009.9.9, 2010.10.10, 2011.11.11, 2012.12.12 гээд цааш нь 3001 он хүртэл хас буулгах өдөр дахин тохиохгүй гээд боддоо. Ийм тохиолдолд билгийн тооллын шинийн 1,6,8,15,25,29 гээд л Монгол хүнд бас нэг арга ухаан байгаа л байхгүй юу. ХҮЧТЭЙ ХҮН НӨХӨР, ДАЙСАН, ЧИМЭГ гурваа ялгаж чаддаг юм. Нэг чадлаар олон ажлыг оромдож додомдсоноос нэг чадлаар нэг ажлыг чинээнд нь тултал сайн хий. Аав Ээждээ л туслаад байхад  Нөхөр, Дайсан, Чимэг гурваа таньдаг мэлмийтэй болдог. Жишээ нь: 
Жавхаатай бас инээмсэглэсэн улаан үнэгэн малгайтай цагаан сахалтай ахимаг насны өлчир адуучин эр таныг чимэх үү, та тэр хүнийг чимэх үү, аль эсвэл бие биенээ чимэх үү, гарцаагүй бие биенээ чимнэ. Эх орон чинь танд гологдохгүй ээ. Эх орноо л чимж явцгаая. Залхуурал ирээдүйн үүд хаалгыг чинь таг цоожтой байлгана шүү. Түлхүүр нь хөдөлмөр оюуны тангараг байх болно. Өөрөөр хэлбэл бусдаар, бусдын амжилтаар бахархаж, өөрийн бодолтой үнэнч хөдөлмөрлөхийг эрхэмд тооцоорой ...

Миний амжилтын баринтаг бол миний хамтран зүтгэгчид, найз нөхөд бусад салбарт амжилт гаргагчид гэж нэгэнтээ би дуугарч билээ.
Арваад жилийн өмнө нэрт дуучин Норовбанзад гуайтай азаар нэгэн ширээнд таарч, та минь гэрэлтэж дуулж байхад бид азтай байхгүй өөр ямар хүмүүс азтай байх юм бэ? гээд л Норовбанзад гуайгаар бахархан сууж байтал МҮХАҮТ-ийн шинэ жилийн баярын азын сугалааг миний бие сугалж "Өгөөж" компаний таваг дүүрэн идээний дээж хожиж билээ.
Норовбанзад гуай надад аминчлан олон хүнд хүртээгээрэй, хүртсэн хүн болгон уртын дуу шиг амьдарна даа гэсэн юм. Мөн ч олон хүнд өгсөн. Лав л Дорлигжав захирал утасдаж байгаад хүртэж билээ. Өлссөнийх биш л байх, ухааны цар хэмжээнийх байх. Нийгэм донсолгоотой л байна. 20 жил донсолж байна. Ер нь донсолгоотой л эхэлсэн ардчилал. Энэ үед нийгмийг минь бүхэлд нь уяханаар зөөлрүүлж хөглөж яваа урлаг соёл, утга зохиолын салбарынхны амжилтаар бахархан бахдахаас аргагүй. (Ардын уран зохиолч, Соёлын гавъят зүтгэлтэн, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Ардын Жүжигчин, Төрийн Хошой шагналт хөгжмийн зохиолч Жанцанноров, Ардын жүжигчин Долгор, Ардын уран зохиолч СГЗ Пунцагийн Бадарч, СГЗ Дөнгөдийн Цоодол, МУГЖ  Жавхлан, МУГЖ Баясгалан...) гэх мэт. Бид өөрсдөө үүсгэсэн, байгуулсан, өөрчилсөн нийгэм шүү дээ.
Монголд оюун санааны ноёлог оргилууд мөн ч олон гарна даа.
Шар тос дотроосоо хөгцөрдөг гэж ярихдаа би санал нийлдэггүй юм аа энэ бол исэлдэх урвал. Савлахдаа л хийтэй гүзээлсэн байх. Бид өөрсдөө исэлдэж ангижирдаг. Явуургүй хувийн эрх ашгаа биелүүлэхийн төлөө зүтгэж хүн танихгүй байгааг исэлдэх гэж байгаа юм. Хэрэгтэй үед хэрэг болдоггүй, хүний тус умартахыг ангижрах гэж байгаа юм. Бид өөрөө өөрсдийгөө нээх түүхэн үүрэгтэй хүмүүс. Өөрөө л морин хуур, гитар тоглож сурсаныхаа дараа л таньд ямар их агуу хүч нуугдаж байгааг та өөрөө олж харна. Яг энэ номоо бичээд суух 9 хоногт бага охин Оюунтүлхүүр минь өөрөө өөрийгөө нээж гитар тоглож чаддаг болвоо. Энэ хүчийг л би тамирын хүч, далдын хүч, залуу нас, тамиртай цус гээд л дов мөлжиж байгаа юм шиг ахин дахин бичээд байгаа юм. Дэлхийн буданд төөрүүлэхгүй дагуулж нисэхэд Гималайн уулс шиг ноён оргилыг түүртэхгүй давах жигүүр ургуулах л гэж бичлээ. Эх орны залуу нас хөдөлгөгч хүч, хөдлөхгүй болохоор л бичээд байгаа. Дээдэс минь агуу ихийг бүтээгээд бидэнд өвлүүлсэн. Бид амжилттай үргэлжлүүлэх гээд бичээд байгаа минь энэ. Дунд үе бид бичээд л байя. Залуус минь уншаад л хийгээд л байцгаа. Цаг нь ирэхээр залуус минь бичих болноо.
Дэлхийг гүйцэхсэн гэсэндээ залуусаа бэлтгэж байгаа минь энэ шүү. Өөрийг минь өвчиж энэ орчлонд хүү минь болсон Т.Бүтэмж, Т.Үлэмж хоёрыгоо тамир суулгах гэж бичлээ. Дэлхийн оюун санааны амьдралд оролцохгүй ор тас тасарсан, Манжийн дарлалын 200 гаруй жилийн гарзыг нөхөх гэж бичээд байгаа хэрэг. Залуус минь алгуурлах, аажуурах, бас биеэ тоох үе бишээ. Дэлхийн оюун санааны амьдралд хүч үзмээр байна. Тийм бололцоог ном олгоноо. Төр засаг гэж бүү ярь. Тэр хоосон зүйл, төр гэдэг чинь бид өөрсдөө шүү дээ. Олон түмэн л гэсэн үг, олон түмнийг төр гэдэг болохоос биш албан тушаалтныг төр гэдэггүй. Төрийг бид,  ард олон төлөвлөдөг.   Сайн бодож, нарийн шүүлтүүрээр шүүхгүй бол толгойгоо бусдаар мэдүүлдэг өөрийн бодолгүй хүн төрийн бодлогод оролцоод ирэхээр л тамиргүйдэхийн нэг бодит шалтгаан болно. Сумо, шатар хоёрын амьдралд бид хүчээ үзээд ялан дийлж байна шүү дээ. Биеийн хүчний салбарт хүч үзэлцээд амжилтаа дархалчихсан Баянмөнх, Мөнхбат гуай нарын бодит амьд жишээ бэлээхэн байна. Ямартаа ч энэ жил боксын хоёр удаагийн тэмцээнд 10 гаруй сая төгрөгөөр ивээн тэтгэж, эр зоригийг хурцалж монгол бөхийн өргөөнөөс 7 хоногийн туршид хэний аавын хүү, ээжийн охин болохоо харуулахад Сэргэн Мандалтынхан хөлс, сэтгэл хоёроо  нэмэрлэсэндээ бид баярлаж байдаг. Жин адил, өндөр чацуу нүдээд өг, тамирын хүчийг шуундаа эрхшээсэн залуус минь гээд л үдэж мордуулж өгөхөд эргээд ирэхдээ анх удаа Дэлхийгээс “Олимпийн алтан медаль” аваад л ирцгээсэн.  Бидний хамгийн зөв чиглэл бол бие биенээ дэмжих. Хөлд орж байгаа хүүхдийг түш. Дэлхийд дутаж байгаа анир намуухан байгалийг бид эзэмдэн амьдарч байхад бие биендээ чадах бүхнээрээ л тусалцгаая. Хүн төрөлхтөн техникийн их нүргээнээс залхаж намуухан байгалиа л хүсдэг. Хүсээд байгаа юм бүхэн бидэнд байна. Өсөлт манайд байна. Арван хэдэн хүүхэдтэй гэр бүл Монголд л байна. Гэр дүүргэх юм мебель бишээ. Өргөө цагаан гэрийг хүүхэд л дүүргэдэг. Эд бүгд бид хүн төрөлхтөний урд алхаж болох бүр ядахдаа зэрэгцэн гайхуулж болох бодит үнэн байгааг олж харсных. Бид ухаанаараа ч дутахгүй байгаагийн гэрч. Дэлхийд тоогдох эхлэл нь бид өөрөө өөрсдийгөө тоох нь өнөө маргаашийн хойшлуулашгүй АХСБА (Аварч Хойшлуулашгүй Сэргээн Босголтын Ажил) болоод байна. АХСБА-г хэн хийхийг дахиад л залуус дунд үеийнхэн бид нар хийнэ.
Би энэ номоороо өөрөө өндөгөө бэлдэж өгөөд, өөрлүүгээ шидүүлэх гэж бичиж байгаа юм. Залуу үетэйгээ хонь хурга шиг нийлж улс орноо тамиртайхан удирдахыг бичиж байгаа минь энэ.
Энэ хорвоод уурлаж хилэгнэж бүтсэн ажил дайн дажин л байх. Залуусдаа учирлах гэж та бүгдийнхээ эрч хүчийг зөв зүйлд зориулах гэж бичсэн. Залуусын эрч хүч зоригийг бие биедээ биш, дэлхийд гаргах гэж бодсоных.
Хазаарын амгаа шиг нийлж, удирдлагагүй болсон эх орноо цэмбийлгэх, цэгцлэх, цэвэрлэх, ашид цэвэрхэн байлгах гэж үүнийг бичлээ. Эрчүүдийг зовоож хөгжлийн цэрэгт дайлаар мордуулах гэж бодлоо. Эмэгтэйчүүдээ бусдаас харамлаж хатуу хүтүү зүйлээс холхон байлгах гэж, үр хүүхдээ өсгөж нийгмээ дулаацуулах үйлсэд нь оролцуулахыг бас хичээлээ.
Ахмад үеэ алд дэлэм хүндлэх бахархалтай үе чинь ард талд чинь баттай зогссоор байх болно гэж тэдэнд итгэл өгөх гэж бичлээ. Дараагийн цуврал номныхоо эхлэл болгон бичлээ. Тэр ном бол сэтгэлийн эрчим хүч байх болноо. Хийх ёстой үүрэгт ажлаа хийх гэж бичлээ. Бид бичсээр та бүгд уншсаар, та бүгд бичихийн тэр цагт дараа үе чинь уншсаар байх болно.
Бид уншсаар бичсээр байгаад Дэлхий биднийг уншдаг, бичдэг болно.




Миний аав өндөр настан Ш.Батмөнх үр хүүхэд хойч үедээ үнэтэй сургаалиа хайрлаж, хойч үе залуучууддаа хэрэг болно хэмээн энэхүү захиас бичсэнийг номондоо орууллаа.
Эх орон, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал улс төрийн аль ч хүчнүүдийн хамгийн тэргүүнд анхаарч явах чухал асуудлын нэг байх бөгөөд тулгын гурван чулуу шиг салшгүй нэг зүйл. Энэ нь зөвхөн цаг үеийн асуудал биш, алс хэтийн бодлого байх ёстой гэж би хувьдаа үздэг.
Төрөөс баталж буй хууль тогтоомжийг хэн ч байсан ягштал баримталдаг байх нь хамгийн чухал асуудлын нэг гэж боддог. Төрийн түшээд өргөсөн тангаргийнхаа төгсгөлд хариуцлага алдвал хуулийн хариуцлага хүлээдэг, амлалт өгдөг байх нь зүйтэй гэж үзэж байна. Өнөө үед залуучууд амар хялбар аргаар мөнгө олох гэснээс элдэв залилан, хулгай, худал, дээрэм зэрэг гэмт хэрэг гарч байгаа нь залхуурал, архидалттай холбоотой гэж бодож байна. Ийм учир залуу хүн бүр өөрийн оюун ухаан, хүч хөдөлмөрөөрөө өөрийгөө тэжээж амьдрах ёстой гэдгийг ойлгож, хөдөлмөрлөж олсон орлогоо хүндэлж, шүтэж үнэ цэнийг нь мэдэрч амьдралдаа зөв зохистой зарцуулах хэрэгтэй юм. Хөдөлмөрийн бус замаар олсон орлого нь өөрт нь ямар ч ашиг, нэмэр болдоггүйгээр барахгүй эцэстээ муу уршиг дагуулдаг гэдгийг залуу үеийнхэн сайтар ойлгож, санаж явах хэрэгтэй
Хүн бүр өөрийн ариун цагаан хөдөлмөрөө шүтэж, итгэж олсон цалин хөлс чинь таны амьдралд бага ч болов үнэтэй хувь нэмэр болох ёстой.